120 мянгатын 22 барилгыг нэгдсэн хотхоноор дахин төлөвлөнө
Б. Марал
2026-03-11
/
Нийгэм

120 мянгатын 22 барилгыг нэгдсэн хотхоноор дахин төлөвлөнө

 

Хан-Уул дүүргийн 1-р хорооны 120 мянгатын бүсэд нийт 22 хуучны орон сууцны барилга байрлаж байгаагаас 13 барилгад ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан.

Үүнээс 2 барилга (1-р байр, 18-р байр)-ын төсөл хэрэгжүүлэх эрх НЗД-ын А/851, А/1060 тоот захирамжаар "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-д шилжиж ирсэн. 1 дүгээр байранд сонгон шалгаруулалт зарлаж 2025 оны 7 сарын 3-ны өдөр "Даацын цамхаг групп" ХХК төсөл хэрэгжүүлэгчээр тодорсон боловч оршин суугчид тухайн бүсийн нийт 22 барилгыг бүхэлд нь хотхоны зохион байгуулалтаар дахин төлөвлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан билээ.

Үүнтэй холбогдуулан 22 барилгын нийт оршин суугчдаас нэгдсэн байдлаар хотхоны зохион байгуулалтаар дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэл, байр суурийг тодруулах, нэгдсэн мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Хөрөнгө оруулалт, бодлогын газрын дарга М.Шижирбаяр "Хэрэв 120 мянгатын барилгуудын брэндинг, орчны онцлогийг хадгалж ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, сургууль зэргийг стандартад нийцүүлэн хотхон хэлбэрийн цогц дахин төлөвлөлтийг хэрэгжүүлбэл нийслэлийн анхны нэгдсэн хорооллын жишиг төсөл болох боломжтой" гэж онцоллоо.

Эх сурвалж: Улаанбаатар орон сууцжуулалт ХХК

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28