Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцлоо
Б. Марал
2026-03-11
/
Улс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцлоо

 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Булонь-Биянкур хотноо энэ сарын 10-нд болсон Дэлхийн цөмийн эрчим хүчний дээд хэмжээний хоёрдугаар уулзалтад оролцов.

Франц улс болон Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (IAEA) хамтран зохион байгуулсан уулзалтаар цөмийн эрчим хүчний уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад оруулах хувь нэмэр, эрчим хүчний төслүүдийн санхүүжилт, дэвшилтэт технологи, аюулгүй байдал, салбарын стандарт, хяналт шалгалтын тогтолцоог харилцан үялдуулах замаар олон улсын стандарт боловсруулан жигдрүүлэх, жижиг модульт реактор болон цөмийн станцын түлшний нийлүүлэлт, салбарын хүний нөөц зэрэг асуудлыг төр, аж үйлдвэр, олон улсын байгууллага, шинжлэх ухааны салбар, төрийн бус байгууллагын төлөөлөгчид олон талаас хэлэлцэв.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон уулзалтыг нээж хэлсэн үгэндээ цөмийн эрчим хүч улс орны стратегийн бие даасан байдал, аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад чухал холбогдолтой болох, салбарын тогтвортой байдалд түлшний баталгаатай нийлүүлэлт чухал холбогдолтой онцолж, уран олборлодог олон улс байгаа, тухайлбал ураны олборлолтоо өргөжүүлэхээр буй Монгол Улс, Казахстан Улсыг онцлон дурдаж, цөмийн салбарын тогтвортой байдалд түлшний нийлүүлэлт нэн чухал үүрэгтэй ба нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, энэ чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.

Энэхүү дээд хэмжээний уулзалтад 60 гаруй улс орны төр, засгийн тэргүүн, Засгийн газрын гишүүн сайд, олон улсын байгууллагуудын удирдлага, аж үйлдвэр, банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцон цөмийн эрчим хүчний ирээдүй, бодлого, үйл ажиллагаагаа танилцуулж, хэлэлцлээ. Сайд Б.Батцэцэг нээлтийн хуралдаанд оролцож, Монгол Улсын эрчим хүчний төлөв, цөмийн эрчим хүчний талаарх байр суурийг олон улсын хамтын ажиллагаатай уялдуулан танилцуулж, манай улсын хувьд эрчим хүчний аюулгүй байдал нь нэн чухал болохыг тэмдэглэн аюулгүй, тогтвортой, хямд цөмийн эрчим хүчний хөгжлийг Парисын хэлэлцээрийн уур амьсгалын зорилтуудтай уялдуулах нь чухал болохыг илэрхийлэв.

Дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Францын Европ, Гадаад хэргийн сайд Жан Ноэль Барротай хоёр талын уулзалт хийж, Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны төслүүд, олон улсын нөхцөл байдлын талаар харилцан санал солилцов. Уулзалтаас “Хямд, аюулгүй цөмийн эрчим хүчийг хүн бүрийн төлөө” тунхаглал болон цөмийн эрчим хүчний салбарын санхүүжилтийн тухай хамтарсан мэдэгдэл баталсанд Монгол Улс нэгдэн оров гэж ГХЯ-наас мэдээлэв.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28