“Сэлбэ дэд төв орон сууцжуулах төсөл“-ийн гүйцэтгэгч компаниуд 200 гаруй нээлттэй ажлын байр зарлалаа
Б. Марал
2026-03-10
/
Нийгэм

“Сэлбэ дэд төв орон сууцжуулах төсөл“-ийн гүйцэтгэгч компаниуд 200 гаруй нээлттэй ажлын байр зарлалаа

 

Нийслэлийн төвлөрлийг сааруулах, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилготой “Сэлбэ дэд төв орон сууцжуулах төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Төслийн ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниуд нэгдэж, бүтээн байгуулалтад оролцож, барилгын салбарт ажиллах хүсэлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангах “Ажилд урьж байна” нээлттэй өдөрлөгийг 2026 оны гуравдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулахаар боллоо.

Өдөрлөгийн үеэр төслийн гүйцэтгэгч 11 аж ахуйн нэгж барилга, инженерчлэл, техникийн болон туслах ажил үйлчилгээний чиглэлээр 200 гаруй нээлттэй ажлын байрыг зарлаж, ажил хайгч иргэдийг хүлээн авч уулзана.

Нээлттэй өдөрлөгийн зорилго: Орчин үеийн стандартын дагуу сүндэрлэх “Сэлбэ хот”-ын бүтээн байгуулалтад мэргэшсэн болон туслах ажилчдыг татан оролцуулах, ажил олгогч гүйцэтгэгч компаниуд болон ажил хайгч иргэдийг нэг цэгт уулзуулж, шууд ярилцлага хийх боломжоор хангахад оршино.

Арга хэмжээний хөтөлбөр: Өдөрлөгийг 2026 оны гуравдугаар сарын 13-ны Баасан гарагт 10:00-15:00 цагийн хооронд Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв (Чингэлтэй дүүрэг, 18-р хороо)-д зохион байгуулна.

Өдөрлөгт хүрэлцэн ирснээр:

  • Гүйцэтгэгч компаниудын нээлттэй ажлын байрны мэдээллийг нэг дороос авах;
  • Хүний нөөцийн мэргэжилтнүүд болон шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнуудтай шууд ярилцлага хийх;
  • Төслийн цар хүрээ, ирээдүйн бүтээн байгуулалттай танилцах боломжтой.

“Сэлбэ дэд төв орон сууцжуулах төсөл” нь зөвхөн орон сууцны хороолол бус, иргэдийн хэрэгцээг 20 минутын зайд хангасан орчин үеийн хотын шийдлийг цогцлоож буйгаараа онцлог юм. Энэхүү томоохон бүтээн байгуулалтад гүйцэтгэгч компаниудын нэг хэсэг болж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг хүссэн инженер техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчид болон туслах ажил хайж буй иргэдийг өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Утас: 77002078 Имэйл: info@selbecity.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28