Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна
Б. Марал
2026-03-10
/
Нийгэм

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна

 

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, албан хаагчдад зориулсан гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутгийн захиргааны байгууллагын 100 гаруй удирдлага, ажилтан, албан хаагч сургалтад хамрагдлаа. Сургалтаар гамшгаас хамгаалах бэлэн байдал, төлөвлөлт, хариу арга хэмжээний зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй, байгууллагын галын аюулгүй байдал, газар хөдлөлтийн талаарх ойлголтыг олгож байна.  Мөн дадлага сургуулиар дамжуулан гамшгийн үед ажиллах ур чадвар, аюулгүй байдлаа хангах дадлыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Гамшгаас хамгаалах сургалтыг танхимын болон дадлагын гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Танхимын сургалтыг гуравдугаар сарын 16-нд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд, гуравдугаар сарын 20-нд Багахангай, Багануур, Налайх дүүргүүдэд зохион байгуулах юм. Харин дадлага сургалтыг Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшгаас хамгаалах сургалтын төв, 116 дугаар ангийг түшиглэн гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28