Д.Трамп Ирантай холбоотой дайн тун удахгүй дуусаж магадгүй гэсний дараа газрын тосны үнэ огцом буурлаа
Б. Марал
2026-03-10
/
Дэлхий

Д.Трамп Ирантай холбоотой дайн тун удахгүй дуусаж магадгүй гэсний дараа газрын тосны үнэ огцом буурлаа

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай холбоотой АНУ-Израилийн зөрчил “тун удахгүй дуусаж магадгүй” гэж мэдэгдсэний дараа дэлхийн зах зээлд газрын тосны үнэ дөрвөн жилийн дээд түвшнээс огцом буурлаа.

Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн эрчимжиж, эрчим хүчний нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор даваа гарагт олон улсын жишиг үнэ болох Brent Crude нэг баррель нь 119.50 ам.долларт хүрч өссөн байна.

Тэрээр CBS News сувагт өгсөн ярилцлагадаа Ираны эсрэг дайн “бараг дууссан” гэж хэлсний дараахан Brent нефтийн үнэ 91.58 ам.доллар хүртэл буурсан байна. Гэсэн ч зах зээл хаагдсаны дараа Трамп зөрчил үргэлжилж магадгүйг илтгэсэн зөрүүтэй мэдэгдлүүд хийжээ.

“Бид олон талаар ялсан. Гэхдээ хангалттай биш” гэж тэр хэлсэн байна. Мөн сошиал сүлжээндээ “Хэрэв Иран Ормузын хоолойгоор газрын тосны урсгалыг зогсоох ямар нэг үйлдэл хийвэл АНУ тэдэнд өмнөхөөсөө 20 дахин хүчтэй цохилт өгнө” гэж бичжээ.

Дэлхийн газрын тос болон далайн замаар тээвэрлэгддэг шингэрүүлсэн хийн ойролцоогоор тавны нэг нь Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг. Сүүлийн долоо хоногт энэ хоолой бараг хаагдсан байдалд орсноор эрчим хүчний нийлүүлэлтийн талаарх болгоомжлол нэмэгдэж, үнийг өсгөсөн байна.

Ираны төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр  “АНУ болон Израилийн довтолгоо үргэлжилбэл бүс нутгаас нэг литр ч газрын тос экспортлохыг зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн байна.

Харин Францын Ерөнхийлөгч Э.Макрон Даваа гарагт зарим улс Ормузын хоолойгоор зорчих контейнер болон нефть тээвэрлэгч хөлгүүдийг хамгаалахаар цэргийн хөлөг онгоц илгээж магадгүй гэж мэдэгдсэн. Энэ нь мөргөлдөөний “хамгийн ширүүн үе” дууссаны дараа худалдааны гол маршрутыг хамгаалах зорилготой аж.

Мөн Трамп өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн нефть боловсруулах үйлдвэрүүдэд Оросын нефтийг 30 хоногийн хугацаанд худалдан авахыг түр зөвшөөрсөн байна. Тэрээр өмнө нь Энэтхэг Оросоос нефть авахаа зогсооно гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь “Украины дайныг дуусгахад тусална” гэж байсан юм. Хэдийгээр газрын тосны үнэ даваа гарагийн оргил үеэс буурсан ч хэдхэн долоо хоногийн өмнөх түвшнээс нэлээд өндөр хэвээр байна.

Түлшний үнэ өсөх магадлал болон нийлүүлэлтийн тодорхойгүй байдал Европ, Азийн олон улсыг арга хэмжээ авахад хүргэжээ. Хорват, Унгар, Солонгос, Тайланд зэрэг улсууд шатахууны үнийн дээд хязгаар тогтоогоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28