УИХ-ын Гишүүн С.Эрдэнэболд Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хууль санаачилжээ
Б. Марал
2026-03-10
/
Улс төр

УИХ-ын Гишүүн С.Эрдэнэболд Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хууль санаачилжээ

 

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл санаачилжээ. Энэ хүрээнд өнөөдөр /2026.03.10/ Хөдөө, аж ахуйн шинжлэх ухааны академитай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулав. 

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын газар тариалан бол зөвхөн нэг салбарын асуудал биш. Энэ бол үндэсний хүнсний аюулгүй байдал, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн тогтвортой хангамж, хөдөөгийн ажлын байр, өрхийн орлоготой шууд холбоотой, стратегийн ач холбогдолтой салбар гэдгийг тодотгоод газар тариалан байгаль, цаг уурын нөхцөлөөс хамаарсан өндөр эрсдэлтэй, ган, хуурайшил, хэт халуун, хяруу, мөндөр, үер зэрэг гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэхийн хэрээр ургацын хэлбэлзэл огцом нэмэгдэж, тариаланчдын орлого улам бүр тогтворгүй болж байна гэв. Энэ нь цаашлаад хүнсний зах зээл, үнийн тогтвортой байдал, улс орны эдийн засагт ч нөлөөлөх эрсдэлийг нэмэгдүүлж буйг онцоллоо. Тэрбээр эдгээр нөхцөлөөс шалтгаан “Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай” хуулийн төслийг боловсруулж байгаа гэлээ.

Түүнчлэн одоогийн уламжлалт ургацын даатгалын нэг гол хүндрэл нь бодит хохирлыг газар дээр очиж тогтоон үнэлэх аргачлалтай холбоотой. Талбай бүрээр шалгаж үнэлэх ажиллагаа нь зардал өндөр, хугацаа их шаарддаг, зарим тохиолдолд маргаан дагуулдаг. Үүний улмаас даатгалын хүртээмж буурч, жижиг, дунд хэмжээний талбай бүхий тариаланчид бодитоор хамрагдах боломж хязгаарлагддаг, даатгалын хураамж болон нөхөн төлбөр хугацаандаа төлөгдөхгүй байх эрсдэл үүсдэг талаар дурдлаа.

Харин индексжүүлсэн даатгалын үндсэн санаа нь даатгал нь бодит хохирлыг заавал газар дээр нь тогтоохын оронд, тухайлбал хур тунадас, температур, хөрсний чийг, эсвэл хосолмол индекс зэрэг албан ёсны мэдээллийн эх сурвалжид тулгуурласан статистик үзүүлэлтүүд урьдчилан тогтоосон босго нөхцөлийг хангаж байгаа эсэхэд үндэслэн нөхөн төлбөр олгодог аж.

Тэрбээр, энэ хууль батлагдсанаар даатгалын харилцааг “цаасан дээрх зохицуулалт” болгох биш, харин тариаланчдын эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих, цаашлаад хүнсний нийлүүлэлтийн тогтвортой байдалд бодит хувь нэмэр оруулах системийг бий болгох явдал юм. Үүний зэрэгцээ төрийн хувьд гамшгийн дараа нэг удаа их хэмжээний зардал гаргадаг “реактив” арга хэмжээнээс илүүтэй, эрсдэлийг урьдчилан тооцож, даатгалын механизмаар хуваарилдаг тогтолцоонд шилжих боломж нэмэгдэнэ гэв.

Үүний дараа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч доктор Чинюн Диау мэндчилгээ дэвшүүлж, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн танилцуулгыг Эдийн засгийн шинжлэх ухааны доктор А.Бакей танилцуулав. Тэрбээр, хуулийн төсөлд тариалангийн даатгалын бүтээгдэхүүний хэлбэр, хамрах нэгж, таримлын төрөл,индексийн мэдээллийн эх үүсвэр, босго үзүүлэлт, эрсдэлийн түвшний ангилал, нөхөн төлбөрийг шаталсан болон хэсэгчлэн олгох механизм, даатгалын гэрээ, түүний нөхцөлүүд, эрсдэлийг хуваарилах олон давхар хамгаалалт; төрөөс үзүүлэх дэмжлэг, хураамжийн татаас, өгөгдөл ба дэд бүтцийн чанарыг сайжруулах зэрэг гол зохицуулалтыг тусгасаныг онцлов.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын SCALA төслийн зохицуулагч С.Сэргэлэн газрын ашиглалт болон хөдөө аж ахуйн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон шингээлтийг нэмэгдүүлэх, мөн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал, дасан зохицох чадавхыг бэхжүүлэх чиглэлээр өөрчлөлтийг авчрахуйц уур амьсгалын арга хэмжээг дэмжих зорилготой SCALA хөтөлбөрийн талаар танилцуулсан.

Хэлэлцүүлгийн төгсгөлд тус хуулийн төслийг улам сайжруулах, зохицуулалтууд нь бодитой хэрэгжихэд ямар асуудалд илүү анхаарал хандуулах талаар оролцогчдоос санал авав. Энэхүү санал, зөвлөмжийг нэгтгэн хуулийн төсөлд тусгах ажлыг зохион байгуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28