Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Б. Марал
2026-03-10
/
Нийгэм

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

 

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр /2026.03.10 /тохиож байна. Энэхүү тэгш ойг тохиолдуулан Монгол Улсын Улсын Их Хурлын дарга, МАН-ын дарга Н.Учрал тэргүүтэй тус намын удирдлагууд, журмын нөхөд, түүний ар гэр үр хүүхэд нь Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн өмнөх талбайд босгосон гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Эдийн засгийн ухааны дэд эрдтэмтэн тэрбээр 1973 онд МАХН-ын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгч, 1974-1984 он хүртэл БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Ерөнхий сайд, 1984-1990 он хүртэл Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан. Мөн 1990 онд улс төрийн нөхцөл байдал нэн хурцадсан цаг үед тэрбээр "Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй" гэсэн хатуу байр суурь баримталсан нь ардчилсан хувьсгалыг тайван замаар үргэлжлэх түүхэн боломжийг нээн өгсөн байдаг.

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн хүрээнд “Ардчиллын өглөө” аяныг эхлүүлэхийн зэрэгцээ түүний амьдрал, ажил үйлсийг харуулсан дижитал галлерейг нээж, эл эрхмийн талаарх "Бүү март" намтарчилсан киног үзүүлэх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахаар болжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28