“Монгол цэргийн өдөр”-ийн босгон дээр цэргийн мэргэжлийн аварга түрүүч, байлдагчийг тодруулна
Б. Марал
2026-03-10
/
Нийгэм

“Монгол цэргийн өдөр”-ийн босгон дээр цэргийн мэргэжлийн аварга түрүүч, байлдагчийг тодруулна

 

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас “Цэргийн мэргэжлийн аварга түрүүч, байлдагч” шалгаруулах тэмцээнийг төрийн цэргийн байгууллагуудын хугацаат цэргийн алба хаагчдын дунд 03 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулахад бэлэн боллоо.

Энэ нь хугацаат цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, бие бялдрын түвшинг дээшлүүлэх, харилцан бэлтгэлжилтийн туршлага солилцох, тэргүүн туршлагыг дэлгэрүүлэх зорилготой уламжлалт тэмцээн юм.

Тэмцээний зохион байгуулалт, явагдах журам, шүүлтийн талаарх нэгдсэн мэдээллийг 03 дугаар сарын 10-ны өдөр ХЗЦК-ын Сургалтын хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий оролцогчдод танилцуулж, техникийн зөвлөлгөөний хурлыг зохион байгуулж, гараагаа сугалав.

ЗХЖШ-ын даргын тушаалаар орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ойн босгон дээр зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн 30 гаруй нэгтгэл, анги байгууллагын 60 гаруй түрүүч, байлдагч оролцох бөгөөд Зэвсэгт хүчний 341 дүгээр анги, Дотоодын цэргийн 810 дугаар ангиуд шинээр оролцохоор тамирчдаа бүртгүүлснээрээ онцлог юм.

Техникийн зөвлөгөөний төгсгөлд гараагаа сугалахад Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн түрүүч, байлдагч хагалж, төгсгөлийн гарааг Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн түрүүч, байлдагч гүйцэтгэхээр боллоо.

Тэмцээн цэргийн хэргийн онолын мэдлэг, биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшин, нормативын бэлтгэл, буудлага, дрон гэсэн төрлөөс бүрдэх ба байлдагч, түрүүч тус бүртээ шилдгүүдийг тодруулна.

Тухайлбал, онолын шалгалтыг цэргийн дүрэм, оюуны чадавхын түвшин, монгол бичиг, компьютер, эсээ бичлэг, англи хэлний анхан шат, жолооны тестээс үнэлэх бол биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшинг “Цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн норматив”-ын I цогцолбор дасгал, 24 кг гийр өргөх, 1000 мерт гүйлтээр дүгнэнэ. Үүний зэрэгцээ уламжлалт нисгэгчгүй нисэх хэрэгсэлтэй ажиллах чадварыг нь мөн сорин юм.

Тэмцээний эхний үе шат 03 дугаар сарын 12-ны өдөр ХЗЦК-ын байрлалд, хоёрдугаар үе шат Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Засвар хангалтын төвийн байрлалыг тус тус түшиглэн зохион байгуулагдана гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28