Сургуулийн буудалцааны улмаас Канадын Ерөнхий сайд Мюнхений аюулгүй байдлын бага хурлын айлчлалаа цуцалжээ
Б. Марал
2026-02-11
/
Дэлхий

Сургуулийн буудалцааны улмаас Канадын Ерөнхий сайд Мюнхений аюулгүй байдлын бага хурлын айлчлалаа цуцалжээ

 

Канадын Британ Колумб мужийн нам гүм, цөөн хүн амтай Тамблер Риж хотод болсон аймшигт буудалцаан улс орон даяар цочрол төрүүлээд байна. Сургууль болон ойролцоох орон сууцанд гарсан халдлагын улмаас есөн хүн амиа алдаж, 25 хүн шархадсан нь Канадын орчин үеийн түүхэн дэх хамгийн олон хохирол дагуулсан халдлагуудын нэгд тооцогдож байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр халдлага мягмар гарагт Тамблер Рижийн дунд сургуульд эхэлжээ. Сургуулийн байранд зургаан хүн газар дээрээ амиа алдаж, долоо дахь хохирогч эмнэлэг рүү хүргэгдэх замдаа нас барсан байна. Мөн сэжигтний цогцос сургуулийн дотор олдсон бөгөөд халдлагыг үйлдсэн этгээд өөрийн амийг егүүтгэсэн гэж үзэж байгаа аж. Ойролцоох нэгэн орон сууцнаас дахин хоёр хүний цогцос илэрсэн нь уг хэрэгтэй холбоотой гэж цагдаа нар мэдээлэв.

Сургуулийн 12 дугаар ангийн сурагч Дариан Куист CBC Radio West-д ярилцлага өгөхдөө тухайн үеийн нөхцөл байдлыг ийнхүү дурджээ. Тэрээр орон нутгийн цагаар 13:30-д хичээлдээ ирсний дараахан хонгилд дохиолол дуугарч, анги танхимын хаалгыг түгжиж, хөл хорионы горимд шилжих заавар өгсөн гэнэ. Эхэндээ энгийн дадлагын дохио байх гэж бодсон ч удалгүй нөхцөл байдал ноцтойг ойлгожээ. “Бид ширээнүүдээ чирж авчраад хаалгаа хааж, бэхэлсэн. Цагдаа нарыг иртэл хоёр гаруй цаг ангидаа бүслэгдсэн байдалтай байсан” хэмээн тэр ярьсан байна. Түүний хэлснээр сурагчид гар утсаараа хэргийн газрын зургуудыг харж, айдаст автсан ч тайван байхыг хичээж байжээ.

Британ Колумб мужийн Олон нийтийн аюулгүй байдал, Хууль зүйн сайд Нина Кригер цагдаа нар дуудлага хүлээн авснаас хойш хоёр минутын дотор сургууль дээр очсон гэж мэдэгдэв. Тэрээр “Энэ бол нягт холбоотой жижигхэн хот. Шуурхай арга хэмжээ авсан нь эргэлзээгүй олон хүний амийг аварсан” хэмээн онцолж, үүргээ нэр төртэй биелүүлсэн алба хаагчдад талархал илэрхийлсэн байна. Мөн энэхүү “сүйрлийн үйл явдал” нь зөвхөн хот төдийгүй бүх муж даяар цочрол, уй гашуу авчирсныг дурджээ.

Канадын Ерөнхий сайд Марк Карни энэхүү халдлагад “гүнээ эмгэнэж” буйгаа илэрхийлж, Мюнхений Аюулгүй байдлын бага хуралд оролцохоор төлөвлөсөн Германд хийх айлчлалаа цуцалжээ. Түүний ажлын албанаас мэдээлснээр засгийн газар Британ Колумбын иргэдтэй хамт энэхүү аймшигт эмгэнэлт явдлыг даван туулахад анхаарч ажиллана гэжээ.


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28