Дональд Трамп: Ираны эсрэг хийж буй цэргийн ажиллагаа эрт дуусна
Б. Марал
2026-03-10
/
Дэлхий

Дональд Трамп: Ираны эсрэг хийж буй цэргийн ажиллагаа эрт дуусна

 

Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа нь анх төлөвлөж байсан хугацаанаас өмнө дуусна гэж үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп CBS News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Дайн бараг дууссан гэж би бодож байна. Тэдэнд тэнгисийн цэрэг байхгүй, холбоо харилцааны систем нь ажиллагаагүй болсон, агаарын цэргийн хүчин ч үгүй болсон” гэж тэрбээр хэлсэн байна

Персийн булан дахь Ормузын хоолойн талаар асуухад Д.Трамп “одоогоор хөлөг онгоцууд нэвтэрч байгаа ч уг бүсийг хяналтдаа авах талаар бодож байна” гэж хариулжээ. Ормузын хоолой нь дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн тээврийн тавны нэг орчим нь дамжин өнгөрдөг стратегийн чухал хоолой юм. Дайн эхэлснээс хойш энэхүү чухал тээврийн зам бараг хаагдаад байгаа юм.

АНУ, Израилын цэргүүд хоёрдугаар сарын 28-наас Иранд цохилт өгч эхэлсэн бөгөөд Ираны тал хариуд нь Израилын нутаг руу, мөн АНУ-ын цэргийн бааз байрладаг Персийн булангийн орнууд руу довтлоод байгаа юм.

Шинээр томилогдсон Ираны Дээд удирдагч болох Можтаба Хаменейд хандан ямар нэгэн мэдэгдэл хийх эсэх талаар асуухад Трамп “Түүнд хэлэх зүйл алга” хэмээн хариулжээ. Тэрбээр мөн “Ираныг удирдах дараагийн хүн санаанд нь байгаа” гэж хэлсэн боловч өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28