АВСТРАЛИ НАС БАТАЛГААЖУУЛАХ ШАЛГАЛТЫГ СОШИАЛ МЕДИААС ЦААШ ТЭЛЖ, НАСАНД ХҮРЭГЧДИЙН САЙТ БОЛОН ЗАРИМ ТОГЛООМД ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Б. Марал
2026-03-10
/
Дэлхий

АВСТРАЛИ НАС БАТАЛГААЖУУЛАХ ШАЛГАЛТЫГ СОШИАЛ МЕДИААС ЦААШ ТЭЛЖ, НАСАНД ХҮРЭГЧДИЙН САЙТ БОЛОН ЗАРИМ ТОГЛООМД ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

 

Австрали улс насанд хүрэгчдийн контент бүхий вэбсайт болон хүчирхийлэлийг сурталчлах эрсдэлтэй видео тоглоомд нэвтрэхэд заавал нас баталгаажуулах шинэ журам хэрэгжүүлж эхэллээ. Даваа гарагаас эхлэн Австралийн хэрэглэгчид “насанд хүрэгчдийн” ангилалд багтах сайт, тоглоом ашиглахын тулд насны баталгаажуулалт хийх шаардлагатай болж байна.

Энэ нь тус улс 16-аас доош насныханд томоохон сошиал сүлжээнүүдийг ашиглахыг хориглосон дэлхийд анхдагч шийдвэр гаргаснаас хэдхэн сарын дараа хэрэгжиж буй шинэ арга хэмжээ юм.

Шинэ дүрмийн дагуу хайлтын системүүд, сошиал медиа платформууд, аппликейшн дэлгүүрүүд, тоглоомын үйлчилгээ үзүүлэгчид болон хиймэл оюун ухааны системүүд хүүхдүүдийг насанд нь тохироогүй контентээс хамгаалахын тулд “бодитой арга хэмжээ” авах үүрэгтэй болжээ.

Энэхүү шинэ журам нь хүүхдүүдийг хүчирхийлэл, өөрийгөө гэмтээх, амиа хорлохтой холбоотой мэдээлэл зэрэг аюултай онлайн контентээс хамгаалах зорилготой гэж албаныхан тайлбарлажээ.

Австрали улс өмнө нь мөн хамгийн том сошиал сүлжээнүүд болох TikTok, YouTube, Instagram, Facebook болон X (Twitter)-ийг 16-аас доош насныханд ашиглуулахгүй байх хатуу хязгаарлалт тогтоосон. Хэрэв платформууд энэ журмыг зөрчвөл 49.5 сая австрали доллар хүртэл торгууль ногдуулах боломжтой.

Австралийн Онлайн аюулгүй байдлын комиссар Жули Инман Грантын хэлснээр, Австралийн ангиллын зөвлөлөөс R18+ гэж үнэлэгдсэн онлайн тоглоомд нэвтрэхийн тулд хэрэглэгчид заавал насны баталгаажуулалт хийх шаардлагатай болно. Харин бусад тоглоомд нас шалгах шаардлага тавихгүй аж.

Шинэ журам хэрэгжсэнээр “Grand Theft Auto V” зэрэг тоглоомын онлайн горим 16-аас доош насныханд ашиглах боломжгүй болох магадлалтай байна.

Жули Инман Грант “Бид хүүхдүүдийг баар, архины дэлгүүр, казино, насанд хүрэгчдийн дэлгүүрт чөлөөтэй оруулахгүй. Гэтэл тэдний ихэнх цагийг өнгөрүүлдэг онлайн орчинд ийм хамгаалалт бараг байдаггүй байсан. Одоо энэ байдал өөрчлөгдөнө” гэж мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Канадын Aylo компанийн эзэмшдэг порнографийн сайтууд Австралийн хэрэглэгчдийн хандалтыг хязгаарлаж эхэлжээ. Тухайлбал RedTube болон YouPorn сайтууд Австралиас хандах боломжгүй болсон бол Pornhub сайтад ил тод контентгүй хувилбарыг харуулж байгаа аж. Эдгээр сайтууд “Танай бүсэд шинэ бүртгэл одоогоор хүлээн авахгүй” гэсэн мэдэгдэл байршуулжээ.

Гэсэн хэдий ч зарим шинжээч энэ журам нь хэрэглэгчдийн хувийн нууцад эрсдэл учруулж болзошгүй гэж анхааруулж байна.

Баруун Сиднейн их сургуулийн дижитал орчны судлаач Жоанн Орландогийн хэлснээр, сошиал медиа төдийгүй насанд хүрэгчдийн сайтууд дээр төрийн үнэмлэх эсвэл нүүр таних скан шаардах нь хэрэглэгчдийн мэдрэмтгий мэдээлэл хэнд хүрэх вэ гэсэн ноцтой асуулт үүсгэж байна гэжээ.

Мөн зарим шинжээч хүүхдүүдийг хориглосон контент руу улам татах эрсдэлтэй гэж үзэж байна. Сиднейн их сургуулийн дижитал соёлын тэнхимын ахлах багш Марк Жонсон “Залуус хүссэн тоглоомоо тоглохын тулд насны шалгалтыг тойрч гарах арга үргэлж олдог. Хэт хориглох нь харин ч сонирхлыг нь нэмэгдүүлж болзошгүй” гэж анхааруулжээ.

Шинэ журам хэрэгжиж эхэлснээс хойш Австралид VPN ашиглалт огцом өссөн байна. Өнгөрсөн долоо хоногт VPN аппликейшнүүдийн таталт эрс нэмэгдэж, “Super Unlimited Proxy” аппликейшн Австралийн iPhone-ийн үнэгүй аппуудын жагсаалтад 40-д байсан бол долоо хоногийн дотор 7-р байрт оржээ. Мөн Nord VPN, Proton VPN зэрэг аппликейшнүүдийн таталт ч мэдэгдэхүйц өссөн гэж аппликейшний дата шинжилгээний Sensor Tower компани мэдээлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28