УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 10 жил тутамд Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 барилдах хуультай
Б. Марал
2026-03-10
/
Улс төр

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 10 жил тутамд Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 барилдах хуультай

 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг энэ талаар байр сууриа илэрхийлж, 1024 бөх барилдах боломжийг нээх хэрэгтэйг онцоллоо.

Тэрбээр "Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.1-д “Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана.” гэж заасан бөгөөд 10 жил тутамд Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 барилдах хуультай.

Энэ жил Тулгар төрийн 2235 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил тэгш ой тохиож байгаатай холбогдуулан улсын баяр наадамд 1024 бөх барилдуулах боломжийг нээж өгөх чухал гэж миний хувьд үзэж байгаа. 

Их Монгол Улсын тулгын чулууг Их Эзэн богд Чингис хаан тавьж, дэлхийн түүхэнд газар нутгийг хэмжээгээрээ 2 дахь том гүрэн болж, өнөөдрийн ази европын 20 гаруй улсын нутаг дэвсгэрийн бүхэлд буюу тодорхой хэсгийг эрхшээн оршин тогтнож байсан билээ. Дэлхийн түүхэнд Их Монгол Улсын үзүүлсэн нөлөө маш их гэдэгтэй хэн ч маргахгүй бөгөөд товчихондоо хүн амын тооллогыг нэгдсэн байдлаар явуулах, татвар, худалдаа, соёлын солилцоо зэрэгт онцгой нөлөө үзүүлсэн байдаг. 

Мөн хуулиараа аймгийн наадамд 128 хүртэлх бөх, сумын наадамд 64 хүртэлх бөх барилдах зохицуулалттай бөгөөд тоог 2 дахин нэмэгдүүлэх юм. Бөхөөр хичээллэж барилдах залуучуудын тоо нэмэгдсэн, түүнчлэн бөхийн тооны дээрх хязгаараас болоод бүртгэл дээр авлига, ашиг сонирхол их гарч, залуучуудыг барилдуулахгүй хасаж хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгааг засах зорилготой болно. Та бүгд дэмжвэл Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авах ажлыг эхлүүлэх болно"  гэж өөрийн байр сууриа сошиал орчинд нийтэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28