Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар өсжээ
Б. Марал
2026-02-11
/
эдийн засаг

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар өсжээ

 

2026 оны нэгдүгээр сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 7.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Хэдийгээр үнийн өсөлт үргэлжилж байгаа ч инфляцын түвшин өнгөрсөн оны мөн үеийн 8.7 хувиас 7.5 хувь болж, өсөлтийн хурд 1.2 нэгж хувиар саарсан байна.

 

Бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлт:

Улсын хэмжээнд:

  • Барааны бүлгийн үнэ 7 хувь

  • Үйлчилгээний бүлгийн үнэ 8.9 хувь

  • Хүнсний бүлгийн үнэ 12.4 хувь

  • Хүнсний бус барааны үнэ 5.6 хувь тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ.

Бүс нутгаар авч үзвэл үнийн өсөлт харилцан адилгүй байна. Тухайлбал:

  • Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 9.4 хувь,

  • Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 10 хувь,

  • Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 13.8 хувь,

  • Баруун бүсэд хүнсний бус барааны үнэ 6.3 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогджээ.

Улсын жилийн инфляцын бүрэлдэхүүн, сараар:

 

Инфляцид нөлөөлсөн гол хүчин зүйлс

Инфляцын 7.5 хувийн өсөлтийн 44.9 хувь буюу 3.4 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс, мөн 11.5 хувь буюу 0.9 нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс тус тус  шалтгаалсан байна. Мөн бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 21.6 хувь, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 51.3 хувийн өсөлт инфляцид жинтэй нөлөөлжээ.

Инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс 1.2 нэгж хувиар буурсан нь үнийн өсөлтийн хурд саарч буй дохио боловч бодит амьдрал дээр өрхийн хэрэглээний зардал өссөн хэвээр байна. Ялангуяа хүнсний барааны үнийн өсөлт инфляцын гол хөдөлгөгч хүчин зүйл болж, нийт өсөлтийн бараг тал хувийг дангаар бүрдүүлжээ. Цаашид үнийн тогтвортой байдлыг хангах, дотоодын үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого чухал хэвээр байх бөгөөд инфляцын дарамтыг бууруулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа шийдвэрлэх ач холбогдолтой байна.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнийн индексийн өөрчлөлт, өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

 

Эх сурвалж: ҮСХ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28