Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа
Б. Марал
2026-03-06
/
Нийгэм

Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа

 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ түүчээлэн нийгэмдээ үнэ цэн бүтээж, үлгэр дуурайлал үзүүлж буй салбар салбарын шилдгүүдийг “Их хотын бүсгүйчүүд 2026” арга хэмжээний үеэр шалгарууллаа.

Тодруулбал, НЗДТГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээний үеэр эрүүл мэнд, боловсрол, бизнес, хүмүүнлэг, спорт, соёл урлаг, үйлчилгээ, мөрдөстэй эмэгтэй, алдарт эх зэрэг есөн номинациар салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулж, урамшуулсан юм. 

Тодруулбал:

  • “Үйлчилгээний салбарын шилдэг” номинацид Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Зам талбайн үйлчлэгч Ю.Жаргалсүрэн
  • “Бизнесийн салбарын шилдэг” номинацид “БОСА Кондитер" ХХК-ийн Монконди чихрийн үйлдвэрийн Гүйцэтгэх захирал С.Ариунцэцэг
  • “Боловсролын салбарын шилдэг” номинацид Нийслэлийн 246-р цэцэрлэгийн эрхлэгч Я.Саранчимэг
  • “Хүмүүнлэгийн салбарын шилдэг” номинацид Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ-ын Ёслол, үйлчилгээний албаны дарга Б.Амгалан
  • “Спортын салбарын шилдэг” номинацид МУГТ, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, Жудо бөхийн тамирчин Л.Энхрийлэн
  • “Соёл, урлагийн салбарын шилдэг” номинацид Монгол Улсын Ардын Жүжигчин Ш.Чимидцэеэ
  • “Эрүүл мэндийн салбарын шилдэг” номинацид Нийслэлийн Өргөө амаржих газрын Эх баригч Б.Оюунчимэг 
  • “Алдарт эх” номинацид өдгөө 88 нас сүүдэр зооглож буй буянтай буурал ижий, 12 хүүхэд төрүүлж өсгөсөн Я.Төмөр
  • “Мөрдөстэй эмэгтэй” номинацид Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Д.Сэржмядаг нар тодорсон билээ.

Хүндэтгэлийн  арга хэмжээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нээн “Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ жилээс жилд өөрийн өнгө төрх, цар хүрээгээ өргөжин тэлж байна. Тухайлбал, энэ жилийн тухайд бүсгүйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буй. Нийслэл хотоо өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр байлгахын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрийг хүртэл ажиллах нэгнээс эхлээд эрүүл мэнд, боловсрол, бизнесийн салбар зэрэг бүхий л салбарт хүчин зүтгэж буй бүсгүйчүүддээ эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээсэн юм. 

“Бизнесийн салбарын шилдэг” номинацийн эзэн, “БОСА Кондитер" ХХК-ийн Монконди чихрийн үйлдвэрийн Гүйцэтгэх захирал С.Ариунцэцэг “Энэхүү том шагналыг хүртэж байгаадаа баяртай байна. Би үндэсний үйлдвэрлэлийн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж буй. Шагнал авах үеэрээ хийсэн, бүтээсэн зүйлээ сонсоход хамт олноороо бахархлаа. Бид импортын зах зээлийг дотоодын бүтээгдэхүүнээрээ орлож, үндэсний бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргана гэдэг хүсэл тэмүүлэлтэй. Энэхүү зорилгынхоо хүрээнд хүчин чармайлттай ажиллаж байгаа хамт олондоо маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“Боловсролын салбарын шилдэг” номинацийн эзнээр тодорсон Нийслэлийн 246-р цэцэрлэгийн эрхлэгч Я.Саранчимэг “Би боловсролын салбарт 34 жилдээ ажиллаж байна. Нийслэлийн бүтээн байгуулалт, хүүхэд, залуучуудад хамгийн том хөрөнгө оруулалт хийдэг салбар бол манай салбар. Тэр дундаа сургуулийн өмнөх боловсрол хамгийн том суурийг тавьдаг гэж боддог. Энэ их хөрөнгө оруулалтыг хийж буй их хотын бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсье гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28