Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа
Б. Марал
2026-03-06
/
Нийгэм

Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа

 

2024 оны есдүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар метро төслийн хүрээнд хүний нөөц бэлдэх хамтран ажиллах санамж бичгийг ШУТИС, “Духуа Инженеринг” ХК-тай хамтран байгуулж, хоёр улсын хамтарсан 2+2 боловсролын хос диплом олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд ШУТИС-д метроны чиглэлээр 51 оюутан суралцаж байна. Харин өнөөдөр нийслэлийн тэтгэлгээр магистрт суралцахаар долоон оюутан БНСУ-ыг зорихоор хариуцлагын гэрээ байгууллаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тэтгэлгээр БНСУ-ын Халла их сургуульд суралцахаар шалгарсан магистрын оюутнуудаа сурлагын өндөр амжилт хүсье. Улаанбаатар хот анх 600 мянган хүн амтай, 84 мянган автомашинтай байхаар төлөвлөгдсөн хот. Гэвч өнөөдөр суугуул болон шилжин суурьших, түр оршин суугчидтайгаа нийлээд 2 сая орчим хүн амтай, 800 гаруй мянган тээврийн хэрэгсэлтэй их хот боллоо. Улаанбаатар хотод авто замын түгжрэл, агаарын бохирдол гэсэн үндсэн хоёр асуудал байна. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд нийслэлээс хөгжлийн 16 мега төслийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Улаанбаатар метро төсөл юм. Улаанбаатар метро төслийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор БНСУ-ын Халла их сургуультай хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэх магистрын долоон оюутанд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 100 хувийн тэтгэлэг хоёр жилийн хугацаатай гардуулж, хариуцлагын гэрээ байгууллаа. Оюутнууд энэ хавраас сургуульдаа суралцана" гэв.

Халла их сургуульд суралцах магистрын долоон оюутан төгсөж ирээд Улаанбаатар метро, Улаанбаатар трам төсөлд ажиллах эсвэл ШУТИС-д метроны чиглэлээр багшлах юм. Дээрх уулзалтад ШУТИС-ийн ректор Т.Намнан, ШУТИС-ийн МИТС-ийн захирал Н.Пүрэвдорж, Хөтөлбөр хариуцсан Халла их сургуулийн профессор Хуанбо Жаг, “Духуа Инженеринг” ХК-ийн ерөнхий менежер Кан Гаын нар оролцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28