Шинээр томилогдсон Элчин сайд нар орон нутагт ажиллав
Б. Марал
2026-03-06
/
Улс төр

Шинээр томилогдсон Элчин сайд нар орон нутагт ажиллав

 

Монгол Улсаас хилийн чанадад суухаар шинээр томилогдсон Элчин сайд нар бэлтгэл ажлаа хангаж байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг санаачлан үүрэг болгосны дагуу Элчин сайд нар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд заасан 7 бүсэд ажиллаж, орон нутгийн нөхцөл байдал, бүтээн байгуулалттай танилцаж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг нь өргөжүүлэх, дэмжих боломжийг эрэлхийлэх юм.

Энэ хүрээнд Австри Улсад суух Элчин сайд Д.Мөнхтөр, Вьетнам Улсад суух Элчин сайд Г.Хулан, Киргиз Улсад суух Элчин сайд Д.Тэгшжаргал нарын бүрэлдэхүүнтэй эхний баг 2026 оны 03 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймагт ажиллав.

Аймаг, орон нутгийн удирдлага шинээр томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзан, нутаг орныхоо онцлог, нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хуваалцаж, гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа тулгарч буй асуудлаар санал солилцов.

Багийн гишүүд төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад олон улсын харилцааны өнөөгийн байдал, гадаад харилцаа, хамтын ажиллагааны үр шимийг орон нутагт хүргэх боломж, дипломат ёслолын талаар танилцуулан, сонирхсон асуултад хариулав. Түүнчлэн Өвөрхангай аймаг дахь мах боловсруулах үйлдвэр, Баянхонгор аймгийн “Вишн агро” ХХК, Ингэний сүүний үйлдвэр, “Ажилсаг” төв, “Сүлдэн тэнгэр” хоршоо, “Өлзийт” МСҮТ, Архангай аймгийн “Архангайд үйлдвэрлэв” төвийн гар урлал, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй танилцлаа.

Гадаад харилцааны сайдын баталсан Бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу шинээр томилогдсон нийт Элчин сайд нар орон нутагт ажиллахын зэрэгцээ Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой төслийн явцтай танилцаж, зарим хилийн боомтод ажиллана.

Мөн Элчин сайд нар төсөв санхүү, дипломат ёслол, консул, мэдээллийн аюулгүй байдал зэрэг чиглэлийн тусгайлсан сургалтад хамрагдаж, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодтой нэгдсэн уулзалт, арга хэмжээг зохион байгуулах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28