Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг өргөтгөхөд Дэлхийн банк хамтран ажиллахад бэлэн байна
Б. Марал
2026-03-06
/
Улс төр

Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг өргөтгөхөд Дэлхийн банк хамтран ажиллахад бэлэн байна

 

Дэлхийн банк нь Монгол Улс болон бүс нутгийн хөгжилд ач холбогдолтой төсөлд хөрөнгө оруулах, Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг зургаан эгнээ болгон өргөтгөх төслийн судалгаатай танилцаж, хамтран ажиллахад бэлэн байна.

Энэ тухай үзэл бодлоо Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Ли Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай уулзаж, Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг 6 эгнээ болгон өргөтгөх төслийн санхүүжилтийг ярилцах үеэр илэрхийлжээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” 2022 оны зарлиг, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дээрх авто замыг өргөтгөн шинэчлэх талаар танилцуулсныг ЗТЯ мэдээлэв. Уулзалтын үеэр талууд төслийн урьдчилсан судалгаа, ТЭЗҮ, зураг төсөл, авто замын өнөөгийн нөхцөл байдлын тухай ярилцжээ.

Төслийн санхүүжилтийг Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувэйтийн сантай хамтран шийдэхээр төлөвлөж байсан ч олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан санхүүжилтийн эх үүсвэрийг өөрчлөх шаардлага үүсээд буй.

Сайд Улаанбаатар-Лүн чиглэл нь баруун аймгууд руу зорчих гол зам, олон улсын транзит тээврийн чухал коридор болохыг дурдаж, сүүлийн жилүүдэд авто замын ачаалал эрс нэмэгдэж, энэ чиглэлд осол аваарын тоо нэмэгдсэн тул өргөтгөн шинэчлэх, төслийг яаралтай эхлүүлэх шаардлага тулгарч байгааг тэмдэглэсэн юм. Төсөл хэрэгжүүлэхдээ зам чөлөөлөх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, иргэдийн үл хөдлөх хөрөнгөд халдахгүй, бэлэн төсөлд хамтран ажиллах, ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх саналыг тавьсан байна.

Манай улсын эдийн засгийн идэвхжил, аялал жуулчлал, логистикийн урсгалыг дэмжих ач холбогдолтой тус төслийн ТЭЗҮ судалгаа, зураг төслийг хийж дуусжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28