2026 оны дэлхийн аялал жуулчлалын ерөнхий дүр зураг
Б. Марал
2026-03-06
/
Дэлхий

2026 оны дэлхийн аялал жуулчлалын ерөнхий дүр зураг

 

Дэлхийн аялал жуулчлал цар тахлын дараах сэргэлтээ үргэлжлүүлж байгаа ч хамгийн хурдан өсөлт нь уламжлалт аяллын төв болсон улс бус, харьцангуй шинэ чиглэлүүдэд ажиглагдаж байна. Этиоп, Бутан зэрэг улс орнууд жуулчдын тоогоор огцом өсөлт үзүүлэх төлөвтэй байна.

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын гаргасан World Tourism Barometer тайланд дурдсанаар 2025 онд 1.5 тэрбум гаруй хүн гадаад улс руу аялсан нь 2026 онд аялал жуулчлал шинэ дээд амжилт тогтоох боломж бүрдүүлжээ. Олон улсын жуулчдын урсгал 2025 онд дэлхий даяар 4 хувиар өссөн бөгөөд энэ нь цар тахлын өмнөх үеийн буюу 2009-2019 оны хооронд жилд дунджаар 5 хувиар өсөж байсан түвшинд ойртож байна.

Европ тив аялал жуулчлалын хамгийн их зорьдог бүс хэвээр байгаа бөгөөд 2024 онтой харьцуулахад 6 хувийн өсөлттэйгээр бараг 800 сая жуулчин хүлээн авчээ. Гэвч хамгийн өндөр өсөлттэй орнууд нь уламжлалт аяллын томоохон төвүүд биш байв. Тухайлбал,

  1. Бразилд жуулчдын тоо 37 хувиар,
  2. Египетэд 20 хувиар,
  3. Этиоп 15 хувиар,
  4. Бутанд 30 хувиар өссөн байна.

Мөн Зүүн Африкийн ойролцоох жижиг арлын улс болох Сейшелийн гэх арлууд  13 хувийн өсөлт үзүүлжээ.

Аялагчид улам бүр өвөрмөц соёл, байгаль, шинэ нээлт хийх боломжийг эрэлхийлж байна. Тиймээс өөрийн онцлог, соёлын хүчтэй дүр төрхтэй, хүрэхэд боломжийн орнууд илүү сонирхол татаж байгаа нийтлэг дүр төрх байна.

Египет 2025 онд олон улсын жуулчдын тоогоор 20 хувийн өсөлт үзүүлж, Ойрх Дорнодын аялал жуулчлалын хамгийн хүчтэй сэргэлттэй орнуудын нэг болов. Аяллын компаниудын үзэж буйгаар энэ өсөлтийн гол шалтгаан нь Гизагийн пирамидын ойролцоо байрлах Их Египетийн музей олон жилийн хүлээлтийн эцэст нээгдсэн явдал юм. Шинэ музейг нээх тухай зар олон удаа гарч байсан ч бодитоор нээгдэхийг олон жуулчин хүлээж байсан гэж аяллын New Paths Expeditions компанийн үүсгэн байгуулагч Хорхе Салас Гевара тайлбарласан байна. 

2025 онд жуулчдын урсгал 37 хувиар өссөнөөр Бразил дэлхийд хамгийн өндөр өсөлттэй аяллын чиглэл болсон байна. Энэ өсөлтийн гол хүчин зүйл нь Засгийн газрын бодлого байжээ. 2024 онд Бразилийн олон улсын аялал жуулчлалын сурталчилгааны агентлаг шинэ олон улсын нислэгүүдийг нэмэгдүүлэх зорилгоор агаарын тээврийн компаниуд болон нисэх буудлуудтай хамтран ажиллаж, шинэ чиглэлүүдийг сурталчлахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

Этиоп улс 2025 онд жуулчдын тоогоо 15 хувиар нэмэгдүүлсэн нь Африк тивийн нийт аялал жуулчлал 8 хувиар өссөн үзүүлэлтэд чухал нөлөө үзүүлжээ. Энэ өсөлт нь Тиграй бүсийн мөргөлдөөний улмаас хэдэн жил буурсан аялал жуулчлал сэргэж эхэлснийг илтгэж байна. Хойд бүсийн нислэгүүд 2023 онд сэргэсэн бөгөөд 2024 онд жуулчдын сонирхол эргэн нэмэгдсэн байна. Засгийн газар аялал жуулчлалын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Visit Ethiopia платформыг нээж, шинэ зочид буудлууд болон үйлчилгээний сайжруулалтыг хийжээ.

Сейшелийн арлууд 2025 онд жуулчдын тоогоо 13 хувиар нэмэгдүүлжээ. Аялал жуулчлалын яам энэ амжилтыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон зорилтот маркетингийн бодлоготой холбон тайлбарласан байна.

Бутан улс жуулчдын тоогоо 30 хувиар нэмэгдүүлсэн ч аялал жуулчлалын бодлогоо хязгаарлагдмал хэвээр хадгалж байна. Тус улс “өндөр үнэ цэнэ, бага хэмжээ” зарчмыг баримталж, жуулчдаас өдөрт 100 ам.долларын Тогтвортой хөгжлийн хураамж авдаг. Энэ мөнгө нь дэд бүтэц, үйлчилгээ болон оршин суугчдын хэрэгцээнд зарцуулагддаг. Бутан улс эдийн засгийг зөвхөн ДНБ-ээр хэмжихийн оронд Үндэсний аз жаргалын индекс гэсэн ойлголтыг баримталдгаараа дэлхийд алдартай.

Ийнхүү 2026 онд дэлхийн аялал жуулчлал өссөөр байгаа ч хамгийн сонирхол татах чиглэлүүд нь уламжлалт аяллын төв болсон улс бус, өөрийн онцлог соёл, байгаль, өвөрмөц туршлага санал болгодог шинэ чиглэлүүд болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28