Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ослогийн их сургуулийн Соёлын түүхийн музейд зочиллоо
Б. Марал
2026-03-06
/
Улс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ослогийн их сургуулийн Соёлын түүхийн музейд зочиллоо

 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Норвеги Улсын Ослогийн их сургуулийн харьяа Соёлын түүхийн музейд зочилж, Норвегийн нэрт аялагч Оскар Мамены өв сангаас бүрдсэн Монгол Улсын түүхэн цаг үетэй холбоотой гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. 20 дугаар зууны эхэн үед манай улсад амьдарч, ажиллаж байсан Оскар Мамен нь Өргөө хотод байх хугацаандаа Монголын түүхэнд онцгой байр суурь эзлэх үйл явдлуудыг гэрэл зургийн хальснаа мөнхлөн үлдээсэн юм. Тухайлбал, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, VIII Богд Жавзандамба хутагтыг шашин, төрийн тэргүүнээр өргөмжилсөн түүхэн мөчүүдийг түүний авсан гэрэл зургууд тод томруун өгүүлдэг.

Оскар Мамен тухайн үеийн Өргөө хотын архитектур, хийд сүм, орд өргөө, худалдааны зах, гудамж талбай, хотын өдөр тутмын амьдрал, мөн Консулын дэнжид байрлаж байсан гадаадын пүүс, байгууллагуудыг гэрэл зурагнаа буулган үлдээсэн нь өдгөө түүх, соёлын судалгаанд үнэлж баршгүй эх сурвалж болж байгааг эрдэмтэн судлаачид онцолдог.

Соёлын түүхийн музей түүний үлдээсэн 3000 орчим гэрэл зургийн хальсыг сэргээн хэвлэж, цахимжуулан хадгалж байна. Мөн 130 гаруй эд өлгийн зүйлээс бүрдсэн цуглуулга, түүнчлэн хараахан сэргээгдээгүй, олон нийтэд дэлгэгдээгүй олон мянган гэрэл зургийн хальс тус музейд хадгалагдаж буй юм. Энэхүү үнэт өвийг нягт нямбай хадгалж, судлан хамгаалж, ирээдүй хойч үед өвлүүлэн үлдээж буй Соёлын түүхийн музейн хамт олон, судлаачид болон Оскар Мамены ач, зээ нарт талархалаа илэрхийллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28