Монгол, Финландын Засгийн газар хоорондын комисс Хельсинкид хуралдлаа
Б. Марал
2026-03-06
/
Улс төр

Монгол, Финландын Засгийн газар хоорондын комисс Хельсинкид хуралдлаа

 

Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдааныг энэ сарын 5-нд Бүгд Найрамдах Финланд Улсын нийслэл Хельсинки хотноо зохион байгуулав.

Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг Боловсролын сайд П.Наранбаяр, Финландын хэсгийг Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Яарно Суряла нар тэргүүлэн оролцлоо. Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдаанаар хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, байгаль орчин, ойн аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, шинжлэх ухаан, соёл, боловсрол, инновац, мэдээллийн технологи, геологи зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй яриа хэлэлцээ хийв.

Тухайлбал, багшийн боловсролын чиглэлээр эрдэмтэн, судлаач, багш солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдээллийн технологийн байгууллага хооронд холбоо тогтоож, хамтын ажиллагааг эхлүүлэх, Монгол Улсын түүх, соёлын дурсгалд тулгуурлан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хоёр улсын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын уулзалт, арга хэмжээг зохион байгуулах, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, дулааны алдагдал багатай барилга байгууламжийн стандарт, шийдлийг нэвтрүүлэх зэрэг тодорхой саналуудыг дэвшүүлж ажиллалаа.

Түүнчлэн, Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтууд болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулж, энэ хүрээнд финландын талтай үр дүнтэй хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдааны протоколд Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр, Финландын Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Яарно Суряла нар гарын үсэг зурав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28