Монголын үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиож байна
Б. Марал
2026-03-06
/
Нийгэм

Монголын үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиож байна

 

Өнөөдрөөс 113 жилийн өмнө буюу 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Монголын түүхэнд шинэ хуудас нээсэн нэгэн чухал үйл явдал тохиосон нь “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан явдал юм. Энэ хэвлэл гарснаар Монгол Улсад тогтмол хэвлэл, сэтгүүл зүйн салбарын үндэс суурь тавигдсан гэж үздэг.

Тухайн үед Монгол Улс Богд хаант засгийн үед, тусгаар тогтнолоо сэргээсний дараах шинэчлэлийн он жилүүдийг туулж байсан бөгөөд улс орны соёл, боловсрол, мэдээллийн салбарыг хөгжүүлэх зорилгоор анхны сонин хэвлэл гаргах шаардлага үүсч байв. Ийнхүү нийслэл Хүрээнд хэвлэгдсэн “Шинэ толь” сонин нь тухайн цаг үеийнхээ хувьд соёл, оюуны амьдралд томоохон дэвшил авчирсан үйл явдал болсон юм.

Энэхүү сониныг Буриад гаралтай нэрт соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээн эрхлэн гаргаж байв. Түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгчдийн нэг хэмээн түүхэн эх сурвалжуудад үнэлдэг.

“Шинэ толь” сонин анх 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэж, төрийн байгууллагуудад тараагддаг байжээ. Мөн цөөн тооны хувийг иргэдэд худалдаалдаг байсан бөгөөд энэ нь тухайн үед мэдээллийг олон нийтэд түгээх шинэ хэлбэр болж байв. Хожим сонины хэлбэрт шилжин нийтдээ 20 орчим дугаар хэвлэгдсэн түүхтэй.

Сонин нь дотоод, гадаад мэдээ мэдээлэл, танин мэдэхүйн өгүүлэл, соёл боловсролын нийтлэлүүдийг нийтэлж, монголчуудыг орчин үеийн мэдлэг мэдээлэлтэй танилцуулах чухал үүрэг гүйцэтгэж байлаа. Иймээс “Шинэ толь” нь зөвхөн сонин төдий бус Монголын оюуны соёл, шинэ үзэл санааны эхлэл болсон хэвлэл хэмээн судлаачид үздэг.

Өдгөө энэхүү түүхэн үйл явдлыг дурсган гуравдугаар сарын 6-ны өдрийг Монголын үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлчид, редакциудын хөдөлмөрийг үнэлэхийн зэрэгцээ мэдээллийн эрх чөлөө, олон нийтийн мэдэх эрхийн ач холбогдлыг сануулсан өдөр юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28