Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Б. Марал
2026-03-05
/
Нийгэм

Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ

 

Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох олон улсын шилдэг туршлагад суурилсан нийгмийн оролцооны хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ.

Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн эцэг, эх асран хамгаалагчидтай уулзлаа.

Уулзалтад нийслэлийн зургаан дүүргийн 125 эцэг, эх, асран хамгаалагч оролцож, өнөөгийн нийгэмд аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд, гэр бүлд тулгамдаж буй асуудлууд болоод хэрэгцээ шаардлагын талаар саналаа хэлж, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэн, хүүхдүүдээ хөгжүүлж буй өөрсдийн сайн туршлагаасаа хуваалцлаа.

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр "Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын аутизмын холбооны НҮТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Санамж бичиг байгуулснаар олон улсын тэр дундаа Япон улсын хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхэдтэй харилцах, хөгжүүлэх туршлагыг судлан, боловсролын байгууллагад болон нийгэмд үе шаттайгаар нутагшуулах боломжтой болсон. Үндэсний хэмжээнд аутизмтай хүүхдүүдийн тоон судалгааг хийж, хэрхэн бодитой арга хэмжээ авч ажиллах вэ гэдэгт анхааран ажиллаж байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28