ЕБС-д уламжлалт анагаах ухааны сургалт нэвтрүүлэх асуудлаар ажлын хэсэг хуралджээ
Б. Марал
2026-03-05
/
Нийгэм

ЕБС-д уламжлалт анагаах ухааны сургалт нэвтрүүлэх асуудлаар ажлын хэсэг хуралджээ

 

“Уламжлалт анагаах ухааны сургалтыг ерөнхий боловсролд нэвтрүүлэх асуудлыг судлан эрх зүйн орчин бүрдүүлэх санал боловсруулах” ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Тус ажлын хэсгийг ерөнхийлөгчийн “Засгийн газарт чиглэл хүргүүлэх тухай” 2026 оны гуравдугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Боловсролын сайдын тушаалаар байгуулсан юм.

Тодруулбал, Монгол соёл, иргэншлийн аюулгүй байдлыг хангах, хүн амын удмын санг хамгаалах, уламжлалт анагаах ухааны мэдлэг, өв соёлыг судлан хөгжүүлэх, улмаар иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт хүргүүлсэн байна.

Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Боловсролын яамнаас уламжлалт анагаах ухааны суурь ойлголт, мэдлэгийг ерөнхий боловсролын сургалтын агуулгад үе шаттайгаар тусгах боломжийг судлах, холбогдох санал боловсруулах зорилгоор ажлын хэсэг ажиллах юм.

Ажлын хэсгийн анхны хуралдаанаар уламжлалт анагаах ухааны сургалтыг ерөнхий боловсролын сургалт, үйл ажиллагаанд хэрхэн нэвтрүүлж, зохион байгуулах талаар хэлэлцжээ.

Эх сурвалж: Боловсролын яам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28