Каваүчи Широд “Чингис хаан” үндэсний музейгээс талархал илэрхийлэв
Б. Марал
2026-03-05
/
Соёл урлаг, спорт

Каваүчи Широд “Чингис хаан” үндэсний музейгээс талархал илэрхийлэв

 

“Чингис хаан” Үндэсний музейг үүсгэн байгуулах үеэс эхлэн дэлхий дахинаас Монголын эзэнт гүрэнд холбогдох дурсгалуудыг хуулбарлах, хувилж авах, зөвшөөрөл авах олон ажлуудыг хийж хэрэгжүүлсээр ирсэн. Энэ үеэс эхлэн Япон Улсын өргөмжит консул, монголчуудын дотны нөхөр Каваүчи Широ нь Япон Улсын “Тэнри” их сургуулийн Санкокан музейд хадгалагдаж буй Чингис хааны “Алтан гэрэгэ”-ний “А” хуулбарыг хувилж авах, зөвшөөрлийг олгох ажилд онцгой үүрэг гүйцэтгэн, Чингис хааны амьд ахуй цаг үеийн дурсгалыг монголчуудад бодитоор харах боломжийг бүрдүүлж өгсөн.

  Тэрбээр монголчууд хуурай эх газар дээр хүн төрөлхтний захирсан Их эзэнт гүрнийг байгуулсан ч далай тэнгист ч хүчирхэг байсныг гэрчлэх XX зууныг хүртэлх хамгийн том Хубилай хааны усан цэргийн флотод холбогдох дурсгалууд Японы Эзэн хааны “Эрдэнэсийн сан”-д бүртгэлтэй Хубилайн довтолгооны үеийн дайны зургийг хуулбарлаж өгснөөр Монголчууд эх хувьтай нь харьцуулан үзэх боломжтой болсон.Үүнийг дахин хувилахыг хориглосон учир нь Япон Улсын хосгүй үнэт үзмэрийн жагсаалтад орсон аж.

   Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан Монголын Юань Улсын үеийнх байх магадлалтай сэлэм, Их Юань Улсын эзэн хаан Хубилайн Японы эзэн хаанд бичсэн захидлын хуулбар зэргийг “Чингис хаан” Үндэсний музейд төлбөрийн нөхцөлгүйгээр хуулбарлаж өгсөн байна. Түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, “Чингис хаан” Үндэсний музейн захирал, академич С.Чулуун хүндэтгэн хүлээн авч уулзан, музейн танхимуудаар зочлуулан тайлбар хийж “Талархлын бичиг”-ийг дурсгал болгон 2026 оны гуравдугаар сарын 5-ны өдөр өглөө.

   Энэ үеэр С.Чулуун захирал хэлэхдээ, "Каваүчи Широ нь Монголын түүхэнд зүрх сэтгэлээрээ туслаж, Монголдын ард түмэн төдийгүй Монголын түүхийг үзэхээр ирсэн гадаадын үзэгчдэд Монголын түүхийн гайхамшгийг мэдрүүлэх ажлыг хийсэн гавьяатан төдийгүй “Чингис хаан” Үндэсний музейн сан хөмрөгт үнэт хувь нэмрээ оруулсныг тодотгов. Төгсгөлд нь “Чингис хаан Хүндэтгэлийн өргөө”, “Алтан шүтээн” хөшөөнд хүндэтгэл үзүүлж гайхалтай бүтээл болсныг онцлоод миний хувьд хүндэтгэл дүүрэн талархлын бичиг авна гэж төсөөлөөгүй үнэхээр сэтгэл хөдөлж байна. Цаашид Монголын түүхтэй холбоотой дурсгалыг судалж өөрийн зүгээс шалтгаалах бүхнийг хийх болно” гэдгийг Каваүчи Широ хэллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28