Буддын лам нарын 108 өдрийн “Энх тайвны алхалт” Вашингтонд өндөрлөлөө
Б. Марал
2026-02-11
/
Дэлхий

Буддын лам нарын 108 өдрийн “Энх тайвны алхалт” Вашингтонд өндөрлөлөө

 

Техасаас Вашингтон хот хүртэл ойролцоогоор 3,200 км замыг заримдаа хөл нүцгэн, заримдаа цасан дундуур туулсан Буддын лам нарын 108 өдрийн “Энхийн алхалт” мягмар гарагт албан ёсоор өндөрлөлөө.

Дөрвөн сарын турш үргэлжилсэн энэхүү хүнд сорилттой аялал АНУ-д улс төрийн хуваагдал хурцадсан энэ үед олон сая хүний анхаарлыг татаж, сошиал орчинд өргөн тархсан байна. Аяны турш лам нар оюун төвлөрөл, бясалгалын үнэ цэнийг түгээжээ. Тэдний удирдагч,

Хүндэт Бхикху Паннакара “Энэ алхалт дуусахад бидэнтэй уулзсан хүмүүс бясалгалаа үргэлжлүүлж, дотоод амар амгаланг олно гэж найдаж байна” хэмээн хэлсэн байна.

Тэдний аялал 2025 оны аравдугаар сарын 26-нд Техасын Форт Уорт хот дахь Huong Dao Vipassana Bhavana төвөөс эхэлжээ. АНУ-ын нийслэлд хүрэлцэн ирснийхээ дараа лам нар Вашингтоны Үндэсний сүмд зочилж, олон шашны хамтарсан мөргөлд оролцсон байна. Мөн долоо хоногийн сүүлээр Абрахам Линкольны дурсгалын цогцолбор болон АНУ-ын Конгрессын ордны талбайд байрлах Энхийн хөшөөнд очихоор төлөвлөжээ.

Сонирхуулахад, Аялалд дэлхийн янз бүрийн орнуудын Тхеравада урсгалын хийдүүдээс ирсэн 19 лам оролцсон байна. Тэд АНУ-ыг гаталсан бүх хугацаандаа нэг эгнээнд, алхам алхмаар урагшилжээ. Буддын шашинд 108 тоо нь сүнслэг төгсгөлийг илэрхийлдэг ариун бэлгэдэлтэй тоо юм. Арваннэгдүгээр сард Техасын Хьюстон хотын ойролцоо хурдны зам дагуу алхаж явах үед тэднийг дагалдаж явсан хамгаалалтын машин ачааны машинд мөргүүлж, хоёр лам бэртжээ. Тэдний нэгийн хөлийг тайрах шаардлагатай болсон байна.

Лам нар Техас руугаа буцахдаа автобусаар зорчих бөгөөд бямба гарагт Форт Уорт хотод хүрэлцэн ирэхээр төлөвлөжээ. Буцах зам нь тэдний 108 өдрийн алхалтаас хавьгүй хурдан, хялбар байх нь гарцаагүй.

Эх сурвалж: BBC

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28