Говь-Алтай аймагт хорт хавдрын нас баралт буурсан үзүүлэлттэй гарчээ
Б. Марал
2026-03-05
/
Нийгэм

Говь-Алтай аймагт хорт хавдрын нас баралт буурсан үзүүлэлттэй гарчээ

 

21 аймагт хүрч ажиллахаар гарсан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүсийн ажлын томилолт өнөөдөр Говь- Алтай аймагт үргэлжилж байна.

Эрүүл мэндийн салбарын хувийн хэвшлийн болон улсын 96 байгууллагын 1000 гаруй эмч, эмнэлгийн ажилчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аймгийн 57 мянга гаруй иргэнд хүргэж байна.

Говь-Алтай аймгийн ард иргэдийн дундаж наслалт 73.1 байна. Эмэгтэйчүүдийнх нь 77.3 байгаа бол эрчүүдийн дундаж наслалт 68.3 байна.

Аймгийн хүн амын өвчлөл, нас баралтын эхний гурван шалтгаанд зүрх, судасны өвчин, хорт хавдар болон осол гэмтэл орж байна.

Сүүлийн жилүүдийн дунджаар жил бүр зүрх судасны өвчний улмаас 120-130, хорт хавдрын шалтгаантайгаар 90 орчим хүн нас барж байна. Өнгөрсөн онд хорт хавдрын 121 шинэ тохиолдол бүртгэгдэж, 65 хүн уг өвчний улмаас нас барсан. Өнөөдрийн байдлаар 676 хүн манай аймагт хорт хавдартай гэж оношлогдоод байгаа гэдэг мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга О.Баатарсайхан танилцуулав.

Хавдрын өвчлөлийг эрхтнээр нь авч үзвэл элэгний хавдар 39, ходоодны хавдар 20, уушгины хавдар 10, улаан хоолойн хавдар 8, бүдүүн гэдэсний хавдар 6 тохиолдол бүртгэгджээ.

Мөн зүрх, судасны өвчин нь нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байгаа бөгөөд амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний дутагдал, архаг өвчний хяналт сул байх зэрэг хүчин зүйлс нөлөөлж байгааг мэргэжлийн байгууллагууд онцлов. Үүнээс гадна осол гэмтлийн шалтгаант өвчлөл, гэмтэл тодорхой хувийг эзэлж байгаа тул зам тээврийн осол, ахуйн осол, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлын мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлага байгааг дурдлаа.

Орон нутаг, эрүүл мэндийн байгууллагаа дэмжиж хамтран ажиллах нь тухайн орон нутгийн ард иргэдийн эрүүл мэндэд маш чухал эерэг нөлөөг үзүүлдэг гэдгийг цөөнгүй аймгийн жишээ харуулж байна гэж Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэв. Говь алтай аймаг жил бүрийн төсөвтөө 1.7 тэрбум төгрөгийг суулгаж Нэгдсэн эмнэлгийнхээ урсгал зардлыг төлдөг нь орон нутгийн эмнэлэг тусламж, үйлчилгээндээ төвлөрч ажиллах боломжийг бүрдүүлдэг ийм жишгийн тогтоосон аймгуудын удирдлагуудад Эрүүл мэндийн сайдын хувиар талархал илэрхийлэв. Үүнээс гадна Говь-Алтай аймгийн удирдлага нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн чиглэлд анхаарч тогтмол ажиллаж өнгөрсөн жилийг Эрүүл мэндийг дэмжил жил болгосон нь үр дүнгээ өгч хавдрын болон осол гэмтлийн шалтгааант нас баралтыг бууруулсан бодит үр дүнг үзүүлжээ.

Говь-Алтай аймгийн 14 сум шүдний кабинеттэй болсон байна. Гол нь хүний нөөц, эмчийн талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ заавал эмчтэй байх шаардлагагүй бөгөөд цөөн тооны эмчийг сумдын дунд ажиллуулж болох зэрэг чиглэл өгч эрүүл мэндийн байгууллагын сайн менежерийн ур чадвар чухал гэв.

Өнөөдөр үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, ажилчидтай уулзаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллахаар төлөвлөөд байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28