Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Б. Марал
2026-03-05
/
Улс төр

Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална

 

Монгол Улсын их хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт хийх үеэрээ Парламент болон Засгийн газрын төлөөлөл орон нутагт ажиллаж хөдөөгийн хөгжлийг хурдасгах зорилтот санаачилга, хууль тогтоомжийн хэрэгжилт болон төрийн үйлчилгээний талаар иргэдийн санал, бодлыг сонсохоос гадна УИХ-ын даргын дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогыг танилцуулсан юм. 

Эрх чөлөөний дөрвөн замын эхнийх нь эдийн засгийн чөлөөлөлт гэдгийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тодотгов. Энэ чөлөөлөлтийг эхлүүлэх болсон үндэслэл нь бүх шатанд хариуцлага, ил тод байдал нэхсэн олон нийтийн бодит шаардлага болон улсын төсвийн хэт тэлэлт, урсгал зардлын өсөлтөөс улбаатай аж. Уул уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр төсвийн орлого сүүлийн 5 жилд 3 дахин нэмэгдсэн талаар макро эдийн засгийн зарим үзүүлэлтийг танилцуулахдаа тэрбээр дурдлаа.

 Харин нэгдсэн төсвийн нийт зарлага 2022 онд 16 хувиар, 2023 онд 24 хувиар, 2024 онд 36 хувиар нэмэгджээ. Иймд төсвийн урсгал зардлын хэт тэлэлтээс үүдэн төсвийн бодлогын орон зай хумигдаж байгааг онцлоод, сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэх замаар урсгал зардлыг бууруулахаар төлөвлөж байгаагаа дурдлаа. Тухайлбал, энэ оны улсын төсвийн батлахдаа хийсвэр төсөөллөөс илүү бодит тоонуудад үндэслэж,татвар төлөгчдийн ачаа, дарамтыг бууруулж төрийн хэт оролцоог хумисан гэдгийг тодотгов. Улмаар улсын төсвийн орлого, зарлагын ДНБ-д эзлэх хувь, хэмжээг бууруулж, хувийн хэвшлийг дэмжсэн татварын шинэчлэл хийхээр зорьж байгаа гэлээ.

Цаашид төрөөс татаас олгодог салбаруудыг чөлөөлж, зах зээлийн зарчим шилжүүлэх, нийгмийн халамж, тусламж, үйлчилгээг зорилтот бүлэгт нь чиглүүлэх талаар тодотгож байв. УИХ-ын дарга хэлэхдээ, орон нутгийн хөгжлийг дэмжихийн тулд эрх мэдэл болон хөрөнгө оруулалтын төвлөрлийг сааруулж, аймаг, сумдад шилжүүлэх ёстойг онцлов. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төсвөөс санхүүжүүлэх боломжгүй, зарлагын хязгаарт багтаагүй төсөл, хөтөлбөрүүдийг орон нутаг бие даан хэрэгжүүлэх боломж бүрдсэн гэдгийг дурдлаа. Бизнесийн орчныг бодитоор тэлэхийн тулд хэт төвлөрсөн, олон шатлалт зөвшөөрлийн тогтолцоог халж, гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй, тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлж, зах зээлийн өрсөлдөөнд саад болж буй төрийн хэт оролцоог багасгах хуулийн шинэчлэлийг эхлүүлсэн талаар жишээ татаж тайлбарлав.

Удаах санаачилга болох Эрх зүйн чөлөөлөлтийн хүрээнд, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуульд хиймэл оюун ухаанд суурилсан дүн шинжилгээ хийхэд шинэчлэх ажлын эхлэл болгож Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдах 90 орчим хуульд оруулсан өөрчлөлтийн хамт өргөн мэдүүлсэн гэлээ. Мөн банкны салбарын реформыг эрчимжүүлж, гадаадын банк дотоодын зах зээлд үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчныг салбарын хуулийн шинэчлэлээр бүрдүүлнэ гэдгээ тодотгов. Ногоон хөгжлийн чөлөөлөлт буюу түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах 3х100 санаачилга амжилттай хэрэгжиж эхэлснийг УИХ-ын дарга хэллээ. Айл, өрхийн хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг суурилуулж, төвийн шугамд холбох процессыг хялбаршуулж, журмыг шинэчилснээр ердөө 11 өдөрт шийдвэрлэх боломжтой болжээ. Ингэснээр нарны хавтан, батарейн системээр хэрэглээний цахилгаанаа хялбархан шийдвэрлээд зогсохгүй илүүдэл эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлснээр орлого олох боломжтой болж байгаа аж. 

Цаашид энэ жишгээр орон нутагт сэргээгдэх эрчим хүчний жижиг, тархмал эх үүсгүүрийг олноор байгуулахад аймаг, сумдын удирдлагууд газар олголт болон холбогдох асуудлыг хүндрэлгүйгээр шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар хэрэгжүүлэхэд анхаарна гэдгээ илэрхийлэв. Эдгээр жижиг станцуудыг түшиглээд цахилгаан машин цэнэглэх цогцолборыг 100 байршилд байгуулахаар төлөвлөжээ. УИХ-ын даргын зүгээс “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг санаачилж, малчдын орлогыг төрөлжүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх зорилтот ажлуудыг эхлүүлснээ дурдав. Эрх чөлөөний дөрвөн замын сүүлийнх нь Авлигын эсрэг чөлөөлөлт байх болно гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал илтгэлийнхээ төгсгөлд онцоллоо.

“Транспаренси интернэйшнл” байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексээр  манай улс 31 оноо авч, 182 улсаас 124 дүгээр байранд жагсчээ. Улмаар уул уурхайн салбарын ил тод байдлыг сайжруулах, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн хөрөнгийг хураахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг сайжруулах ёстой гэсэн зөвлөмж гаргасан талаар дурдлаа. Энэ хаврын чуулганаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн санаачлан, өргөн мэдүүлсэн Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ гэдгээ мэдэгдлээ. Иргэдийн зүгээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт бусад хууль тогтоомжтой нийцэхгүй байгааг хөндөж, төрийн албаны цомхотгол зарим газар “байгаа онохгүй” байгааг шүүмжлэв. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэн, ахмадын хөгжлийн төв байгуулах, иргэдийн эрүүл, таатай орчинд амьдрах дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж өгөхийг захилаа. Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжих болон ахмадын орон сууц, залуучуудад чиглэсэн ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулах зэрэг саналуудыг дэвшүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

С.Бямбацогт ХҮН намын зөвлөлд мэдээлэл өгч байна

Өчигдөр 14 цаг 06 мин

Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа

Өчигдөр 14 цаг 02 мин

Увс аймгийн гол, нууруудын мөс нимгэрч, цөмрөх эрсдэлтэй байгааг анхаарууллаа

Өчигдөр 13 цаг 48 мин

ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсооно

Өчигдөр 12 цаг 32 мин

Хөх халим тив дамнан нүүдэллэдэг...

Өчигдөр 12 цаг 17 мин

Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ

Өчигдөр 12 цаг 14 мин

Улсын гадаад валютын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрчээ

Өчигдөр 12 цаг 13 мин

АНУ Ираны хамгийн өндөр гүүр лүү халджээ

Өчигдөр 11 цаг 40 мин

ТББХ: “УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх” хуулийг дэмжлээ

Өчигдөр 11 цаг 15 мин

Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана

Өчигдөр 11 цаг 12 мин

Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно

Өчигдөр 10 цаг 52 мин

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Өчигдөр 10 цаг 50 мин

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хавсран суух Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа

Өчигдөр 10 цаг 47 мин

Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг

Өчигдөр 10 цаг 45 мин

Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ

Өчигдөр 10 цаг 42 мин

АТГ: 169.0 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Өчигдөр 10 цаг 39 мин

Автомашин хөдөлж эхлэхээс өмнө суудлын бүсээ зүүж хэвшээрэй

Өчигдөр 10 цаг 38 мин

Нийслэлийн 5 дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

Өчигдөр 10 цаг 37 мин

“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө

Уржигдар 17 цаг 28 мин

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

Уржигдар 17 цаг 26 мин