Дархан-Уул, Ховд аймагт менингококкийн халдварын тохиолдол бүртгэгджээ
Б. Марал
2026-03-05
/
Нийгэм

Дархан-Уул, Ховд аймагт менингококкийн халдварын тохиолдол бүртгэгджээ

 

Дархан-Уул аймагт гуравдугаар сарын 02-ны өдөр дөрвөн настай хүүхэд менингококкт халдвараар өвчилсөн тохиолдол бүртгэгджээ. Мөн гуравдугаар сарын 3-нд Ховд аймгийн Жаргалант суманд менингококкийн халдварын нэг тохиолдол лабораториор батлагдсан байна.

Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж, тухайн аймаг, сумдад хариу арга хэмжээг шуурхай авч, тандалт судалгаа, ойрын хавьтлуудыг тогтоох, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгааг дурдлаа. Менингит нь менингококкоор үүсгэгддэг, богино хугацаанд хүндэрч болзошгүй халдварт өвчин бөгөөд аль ч насныхан өвчлөх эрсдэлтэй ч 0-5 насны хүүхдүүд илүү өртөмтгий байдаг аж. Иймд дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг анхаарууллаа. Үүнд:

  • 38 хэмээс дээш халуурах
  • Уйламтгай, тайвшрахгүй байх
  • Хөхөө муу хөхөх, хоолонд дургүй болох
  • Бөөлжих
  • Нойрмоглох, сулрах
  • Арьсан дээр ягаан, хөхөвтөр жижиг цусархаг тууралт гарах (даралтаар арилахгүй)
  • Нярай хүүхдийн толгойн зулай товойх
  • Гар, хөл хүйтэн болох
  • Таталт өгөх
  • Тууралт нь эхэндээ жижиг цэг хэлбэртэй гарч, богино хугацаанд томорч, биеэр тархах боломжтой. Дээрх шинж тэмдгийн нэг болон хэд хэд илэрсэн тохиолдолд яаралтай түргэн тусламж дуудах, эсвэл хамгийн ойрын эмнэлэгт нэн даруй хандахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28