Шадар сайд 21 аймгийн удирдлагуудад үүрэг өгч, улсын нөөцөөс дэмжлэг үзүүллээ
Б. Марал
2026-03-05
/
Улс төр

Шадар сайд 21 аймгийн удирдлагуудад үүрэг өгч, улсын нөөцөөс дэмжлэг үзүүллээ

 

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан 21 аймгийн Засаг дарга болон аймгуудын Онцгой комисст тодорхой үүрэг, чиглэл өгсөн талаар мэдээллээ.

Энэ үеэр Шадар сайд Х.Ганхуяг үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн орон нутгийн удирдлагуудад холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна. Тэрбээр “Засгийн газар болон Улсын онцгой комиссоос малчид, иргэдэд эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг тасралтгүй, шуурхай хүргэхэд онцгой анхаарах шаардлагатай. Өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулахад чиглэсэн ажлыг орон нутагт эрчимжүүлэхийг хүсье” гэв. Мөн хаврын улирал эхэлсэнтэй холбогдуулан малын сэг зэмийг яаралтай устгаж, гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэхийг даалгалаа.

Засгийн газар болон Улсын онцгой комиссын шийдвэрээр аймаг, сумдын Эрүүл мэндийн төв, Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүдэд улсын нөөцөөс тодорхой хэмжээний техник, хэрэгсэл, малын тэжээл олгосон байна. Тухайлбал, туулах чадвар сайтай 20 автомашин, цас ихээр орж зам, даваа хаагдсан аймаг, сумдад зориулсан 2 автогрейдер, 5 ковшоос гадна 796 тонн өвс, 8154 тонн тэжээл, 50 тонн шатахууны дэмжлэгийг аймаг бүрд улсын нөөцөөс олгожээ. Эдгээр нь өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй бүс нутагт зам давааг нээх, малчдад тусламж үйлчилгээ хүргэх, тээвэр ложистикийн саад бэрхшээлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

Өнгөрсөн зун баруун болон төвийн зарим аймагт ган гачиг тохиосон бол зарим бүс нутагт зуншлага харьцангуй сайн байсан. Харин өвлийн улиралд зарим газарт их хэмжээний цас орсны улмаас нийт нутаг дэвсгэрийн ойролцоогоор 50 орчим хувьд зудын эрсдэл өндөр түвшинд үнэлэгдсэн байна. Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, аймаг сумдын Онцгой комиссууд болон малчид, иргэд хамтран авч хэрэгжүүлсэн урьдчилан сэргийлсний үр дүнд зудын эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан талаар албаныхан мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28