Apple компани  хамгийн хямд үнэтэй шинэ MacBook-ийг танилцууллаа
Б. Марал
2026-03-05
/
Дэлхий

Apple компани хамгийн хямд үнэтэй шинэ MacBook-ийг танилцууллаа

 

Apple компани лхагва гарагт түүхэн дэх хамгийн хямд үнэтэй шинэ зөөврийн компьютер болох MacBook Neo загварыг албан ёсоор танилцууллаа.

599 ам.долларын үнэтэй MacBook Neo нь iPhone-ийн гар утсанд ашиглагддаг чип дээр ажилладаг анхны  зөөврийн компьютер болж байна. Энэ нь Windows болон Chromebook хэрэглэгчдийг татах, мөн дэлхий даяар үргэлжилж буй эд ангийн хомсдлын үед борлуулалтын өсөлтөө нэмэгдүүлэх зорилготой алхам гэж шинжээчид  үзэж байна.

Apple-ийн хамгийн их орлого олдог бүтээгдэхүүн нь iPhone гар утас  бөгөөд үүний дараа үйлчилгээний бизнес, дараа нь зүүдэг төхөөрөмжүүд ордог. Харин Mac компьютер нь iPhone болон Apple Watch хэрэглэгчдийг компанийн экосистемд хадгалах стратегийн чухал хэсэг хэвээр байдаг. Энэ удаа Apple уламжлалт бодлогоосоо бага зэрэг хазайж, үнийн мэдрэмжтэй хэрэглэгчдийг онилж байгаа нь онцлог. Санах ойн хомсдол үргэлжилж, хямд ангиллын зөөврийн компьютерийн зах зээлд сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид үзэж буй энэ үед шинэ хэрэглэгчдийг татах нь Apple-д стратегийн ач холбогдолтой байж магадгүй.

Гэхдээ хамгийн том ялгаа нь үнэ төдийгүй, A18 Pro процессортой ажиллаж буй явдал юм. Энэ нь iPhone 16 Pro-д ашиглагддаг чиптэй төстэй бөгөөд Apple анх удаа гар утсанд зориулсан чипийг зөөврийн компьютерт ашиглаж байна.

Компьютерийн дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч бол Lenovo бөгөөд 2025 оны эцсийн байдлаар зах зээлийн 27.2%-ийг эзэлж байгаа бол Apple 9.4%-ийн хувьтай байна гэж мэдээлжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар энэ загвар нь оюутнууд болон залуу хэрэглэгчдийн дунд түгээмэл болох магадлалтай бөгөөд Chromebook зонхилдог боловсролын салбарт Apple-ийн байр суурийг бэхжүүлэх боломжтой. Ийм нөхцөлд үнийн өсөлтөөс өмнө хямд MacBook зах зээлд гаргаж байгаа нь тэдний давуу тал болж магадгүй. Зах зээл нийтдээ агших төлөвтэй ч тус компани  зах зээлийн хувиа багагүй нэмэгдүүлэх боломжтой гэж шинжээчид үзэж байна.

MacBook Neo нь гуравдугаар сарын 11-нээс худалдаанд гарна. Мөн энэ долоо хоногт шинэ MacBook Air, MacBook Pro загварууд болон зөөврийн компьютерт зориулсан шинэ чипүүдийг танилцуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28