Хятад улс 2026 оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо 4.5-5 хувь болгон бууруулжээ
Б. Марал
2026-03-05
/
Дэлхий

Хятад улс 2026 оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо 4.5-5 хувь болгон бууруулжээ

 

Хятад улс энэ оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо 4.5–5 хувьд хүргэхээр тогтоож, 1991 оноос хойших хамгийн доод түвшний зорилтыг дэвшүүллээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг ийнхүү өсөлтийн хүлээлтээ бууруулсан нь дотоод, гадаад олон сорилттой нүүр тулж байгааг илтгэж байна.

Энэхүү шийдвэрийг Бээжин хотноо зохион байгуулагдаж буй  Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн жил тутмын чуулганд танилцуулав. Энэ нь 2023 онд өсөлтийн зорилтыг “ойролцоогоор 5 хувь” болгон бууруулснаас хойш анх удаа дахин бууруулж буй тохиолдол болж байна. 

Засгийн газрын зүгээс 15 дугаар таван жилийн төлөвлөгөөний хүрээнд эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх, инновац, өндөр технологийн үйлдвэрлэл, шинжлэх ухааны судалгаанд хөрөнгө оруулах, мөн өрхийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого баримтлахаа мэдэгдэв.

Ерөнхий сайд Ли Чян төлөөлөгчдөд хандан хэлсэн үгэндээ дотоодын хэрэглээ сул байгаа нь эдийн засгийг экспортод хэт найдахад хүргэж байгааг онцолж, үүнийг өөрчлөх шаардлагатайг тэмдэглэсэн байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг үл хөдлөх хөрөнгийн салбарын удаашрал, иргэдийн хэрэглээ, гадаад худалдааны хурцадмал байдал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан дарамтад орсон хэвээр байна. Албан ёсны мэдээллээр Хятад улс өнгөрсөн онд 5 хувийн өсөлтийн зорилтоо биелүүлсэн гэж мэдэгдсэн ч оны сүүлийн улиралд өсөлт 4.5 хувь хүртэл саарсан нь дотоод эрэлтийн сул байдал, үл хөдлөх хөрөнгийн хямралтай холбоотой гэж тайлбарлажээ.

Үйлдвэрлэл, экспорт эдийн засгийг тодорхой хэмжээнд дэмжсэн хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн онд Хятад улс 1.19 их наяд ам.долларын худалдааны ашигтай гарсан нь дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэгт тооцогдож байна. Гэвч экспортод хэт түшиглэх нь эмзэг байдал үүсгэж байгааг шинжээчид анхааруулж байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэмэлт тарифын бодлого Хятадын экспортод чиглэсэн эдийн засагт дарамт учруулж байгаа бол АНУ-Израилын Ирантай хийж буй мөргөлдөөнөөс шалтгаалан Бээжин хямд түүхий нефтийн хоёр ч эх үүсвэрээ алдаад байна. Мөн АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсантай холбоотойгоор Венесуэлийн нефтийг авах боломж хумигджээ.

Гэсэн хэдий ч Хятадын эрх баригчид улс орон нь сэргээгдэх эрчим хүч рүү шилжих бодлогоо сүүлийн жилүүдэд идэвхтэй хэрэгжүүлсэн тул чулуужсан түлшнээс хамаарах хамаарал харьцангуй буурсан гэж мэдэгдэж байна.

Эдийн засгийн өсөлтийн зорилтыг бууруулсан нь Бээжингийн хувьд бодит байдлыг илүү тооцсон, болгоомжтой хандлага баримталж буйн илрэл гэж ажиглагчид үзэж байна. Олон муж, орон нутаг ч мөн адил өөрсдийн өсөлтийн зорилтоо бууруулж, өмнөх шиг “өндөр түвшинд хүргэнэ” гэж амлахын оронд “ойролцоогоор” гэх илүү болгоомжтой хэллэг ашиглах болсон байна.

Ийнхүү Хятад улс эдийн засгийн өсөлтийн хурдыг хадгалах, бүтэцдээ өөрчлөлт хийх, гадаад орчны тодорхойгүй байдалд дасан зохицох гэсэн гурван том зорилтыг зэрэг хэрэгжүүлэх сорилттой тулгараад байна.

Эх сурвалж: BBC

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28