УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Францын хөгжлийн агентлагийн бүсийн захирлыг хүлээн авч уулзлаа
Б. Марал
2026-03-05
/
Улс төр

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Францын хөгжлийн агентлагийн бүсийн захирлыг хүлээн авч уулзлаа

 

2026 оны гуравдугаар сарын 5УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж энэ сарын 2-нд Францын хөгжлийн агентлагийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дэд дарга уулзалтын эхэнд хэлэхдээ, эрчимтэй өргөжин тэлж байгаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлд хүргэх эрмэлзэл байдгийг онцлоод, шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй Монголын парламент өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Франц Улстай холбоотой хоёр хууль, нэг гэрээний төслийг баталсан нь манай хүчин чармайлтыг илтгэнэ гэв.

Бүсийн захирал А.Обер Францын хөгжлийн агентлаг нь эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, эко аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийг дэмжих зэрэг чиглэлээр арвин мэдлэг, туршлагатайг танилцуулав. Ялангуяа алслагдсан бүс нутагт оршин суугаа иргэдийн амьжиргааг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлдэг тухайгаа онцоллоо.

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера, хоёр улсын дипломат харилцааг хөгжүүлэхэд анхаарал тавин ажиллаж ирсэн Монгол Улсын Их Хурлын дэд даргад талархал илэрхийлээд, хоёр улсын харилцааны 61 дэх жил буюу дараачийн шинэ жарны босгон дээр түншлэлийг улам өргөжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна гэв.

Уулзалтаар талууд хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бодлого, эрх зүйн орчин чухал байгааг харилцан тэмдэглэж, санал солилцлоо. Уулзалтад Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28