Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо
Б. Марал
2026-03-04
/
Нийгэм

Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо

 

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн олон улсын стандартад нийцсэн усан бассейн бүхий спорт цогцолборын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Уг спорт цогцолбор нь хоёр давхар, нийт 2448 м.кв талбайтай.

Нэгдүгээр давхарт усан бассейн, хувцас солих болон шүршүүрийн хэсэг, эмч, багшийн өрөө, ариун цэврийн өрөөнүүдийг иж бүрнээр нь шийдсэн бол хоёрдугаар давхарт олон улсын стандартад нийцсэн шал, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон спорт заалтай юм.

Спорт цогцолборыг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр “1990 оноос хойш Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу шилжин суурьших хөдөлгөөн эрчимтэй явагдаж, өнөөдөр Улаанбаатар хотод бүртгэлтэй суурин хүн ам 1.8 сая болсон. Хүн амын өсөлтийг дагаж сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийн асуудал тулгамдсаар ирсэн. Харин энэ жил нийслэл Улаанбаатар хотод шинээр 100 орчим сургууль, цэцэрлэг баригдаж байна. Эдгээр сургууль, цэцэрлэг цаад тал нь 2028 онд баригдаж дуусахад ойрын хугацаанд нийслэлд шинээр сургууль, цэцэрлэг барих шаардлагагүй болно. Дараагийн жилүүдэд бид сургууль, цэцэрлэгийн чанарт анхаарна. Төрөлжсөн болон гүнзгийрүүлсэн сургалт, сургалтын чанарт анхаарах ёстой. Үүний тод жишээ болж, Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль Улаанбаатар хотдоо усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль болж байна. Үргэлжлүүлэн Чингэлтэй дүүргийн 37 болон 39 дүгээр сургуульд адилхан спорт цогцолбор баригдана” хэмээн онцоллоо.

Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн спорт заалыг олон улсын стандартад нийцүүлж тохижуулсан. Онооны самбар, цаг тоологч бүхий дөрвөн самбарын тоолууртай, доргио шингээгчтэй шал, дуу шингээх зориулалттай акустик хавтангаар хийсэн ханатай, заалны тоглогч мөргөх эрсдэл бүхий хэсгүүдэд зөөлөвч хийсэн зэрэг онцлогтой. Уг спорт цогцолборыг “Гэрэлтжин” ХХК барьж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлсэн юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28