Наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
Б. Марал
2026-03-04
/
Улс төр

Наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ

 

МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамтай албан уулзалт хийж, Монголын баг тамирчдыг хүлээж буй олимп, тивийн наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.

Энэ үеэр талууд өнгөрсөн сард өндөрлөсөн “Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадамд ажилласан үр дүнгээ нэгтгэж, өвлийн спортыг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов. Тус наадамд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам болон ССАЖЗЯ-ны Спортын бодлогын газрын дарга Д.Жаргалсайхан нар биечлэн оролцож, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан нь дараа дараагийн наадмуудын бэлтгэл ажлыг хангахад нөлөөлөх зүйл болсон гэдгийг талууд цохон тэмдэглэв.

Талууд 2028 онд АНУ-ын Лос Анжелес хотноо явагдах Зуны олимпын наадмын бэлтгэл ажлын төлөвлөгөөтэй танилцаж, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, тогтмол мэдээлэл солилцон хамтын ажиллагааг эрчимжүүлэх тал дээр санал нэгдлээ. Мөн спортын эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлд анхаарч, илүү өндөр амжилт үзүүлэх үүднээс тэмцээн, уралдаан явагдах байршилтай урьдчилан танилцаж, холбогдох их сургуулиуд болон байгууллагуудтай хамтын түншлэл үүсгэх тал дээр анхаарч ажиллах болов.

2026 онд манай тамирчдыг хүлээж буй хамгийн том тэмцээн бол “Айчи-Нагояа 2026” Азийн наадам юм. 9-р сард эхлэх тус наадамд манай улсаас 500 гаруй тамирчин, албаны хүмүүс оролцох төлөвтэй байгаа билээ. Иймд Азийн наадамд оролцох спорт холбоод, шигшээ багийн тамирчдыг дэмжих чиглэлд тодорхой шат дараалсан арга хэмжээ авахаар холбогдох газруудад үүрэг болголоо.

Энэ оны сүүлээр Сенегалын Дакар хотноо Залуучуудын олимпын наадам явагдана. Африк тивд анх удаа зохиогдох уг наадамд оролцох Монголын багийн ахлагчаар ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам томилогдоод байгаа юм. Тиймээс тус наадамд оролцох спорт холбоод, баг, тамирчдыг дэмжих, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тал дээр хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Залуучуудын наадамд оролцох тамирчдын нэрс 4-р сард эцэслэн тодорхой болох юм.

“Милан-Кортина 2026” наадмын үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг болон ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам нар Азийн олимпын зөвлөлийн гүйцэтгэх захирал Хусайн Аль-Муссаламтай албан уулзалт хийж, 2030 онд Монгол Улсад Азийн танхимын болон тулааны спортын наадмыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлээд байсан билээ. Үүнтэй холбоотой дараагийн алхамуудыг тодорхойлж, Засгийн газар, яам болон МҮОХ-оос авч хэрэгжүүлэх ажлуудыг харилцан тохиролцов.

Уг уулзалтад ССАЖЗ-ын Спортын бодлогын газрын дарга Д.Жаргалсайхан, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн Бодлого хэрэгжилтийн ахлах мэргэжилтэн Ш.Баясгалан, МҮОХ-ны гадаад харилцааны албаны дарга Б. Баяртуяа, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ундрал нар байлцав гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

С.Бямбацогт ХҮН намын зөвлөлд мэдээлэл өгч байна

Өчигдөр 14 цаг 06 мин

Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа

Өчигдөр 14 цаг 02 мин

Увс аймгийн гол, нууруудын мөс нимгэрч, цөмрөх эрсдэлтэй байгааг анхаарууллаа

Өчигдөр 13 цаг 48 мин

ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсооно

Өчигдөр 12 цаг 32 мин

Хөх халим тив дамнан нүүдэллэдэг...

Өчигдөр 12 цаг 17 мин

Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ

Өчигдөр 12 цаг 14 мин

Улсын гадаад валютын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрчээ

Өчигдөр 12 цаг 13 мин

АНУ Ираны хамгийн өндөр гүүр лүү халджээ

Өчигдөр 11 цаг 40 мин

ТББХ: “УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх” хуулийг дэмжлээ

Өчигдөр 11 цаг 15 мин

Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана

Өчигдөр 11 цаг 12 мин

Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно

Өчигдөр 10 цаг 52 мин

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Өчигдөр 10 цаг 50 мин

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хавсран суух Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа

Өчигдөр 10 цаг 47 мин

Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг

Өчигдөр 10 цаг 45 мин

Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ

Өчигдөр 10 цаг 42 мин

АТГ: 169.0 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Өчигдөр 10 цаг 39 мин

Автомашин хөдөлж эхлэхээс өмнө суудлын бүсээ зүүж хэвшээрэй

Өчигдөр 10 цаг 38 мин

Нийслэлийн 5 дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

Өчигдөр 10 цаг 37 мин

“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө

Уржигдар 17 цаг 28 мин

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

Уржигдар 17 цаг 26 мин