Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн парламентын гишүүдтэй уулзав
Б. Марал
2026-03-04
/
Улс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн парламентын гишүүдтэй уулзав

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын парламент буюу Риксдагийн дарга Андреас Норлейн болон парламентын гишүүдтэй уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд хууль тогтоох байгууллага-парламент хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцолж, улам бүр өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо. Сүүлийн жилүүдэд парламент хооронд дээд түвшний харилцан айлчлал хэрэгжүүлж ирсэн бөгөөд хамтын ажиллагааг улам бүр баяжуулах, улс төрийн боловсрол, эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох, мөн хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулахад парламентын зүгээс дэмжлэг үзүүлэх тухайлбал, нийгмийн хамгааллын чиглэлээр хоёр улсын хооронд гэрээ, хэлэлцээр байгуулах санал тавилаа.

Уулзалтад Шведийн Риксдагийн Швед-Монголын Парламентын бүлэг, Гадаад бодлогын байнгын хороо болон парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөл бүхий парламентын гишүүд оролцсон бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар болон олон улсын харилцааны зарим асуудлаар харилцан санал солилцлоо гэж ГХЯ-аас мэдээлэв.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28