АНУ болон Канадыг холбох гүүр маргаан дагуулав
Б. Марал
2026-02-11
/
Дэлхий

АНУ болон Канадыг холбох гүүр маргаан дагуулав

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад, АНУ-ыг холбох стратегийн ач холбогдол бүхий 4.6 тэрбум ам.долларын өртөгтэй “Горди Хоу” олон улсын гүүрийн талаар шүүмжлэлтэй мэдэгдэл хийж, төслийг “хаах”-аар сүрдүүлсэн нь хоёр улсын харилцаанд шинэ маргаан дэгдээлээ. Үүнд Канадын тал “эерэг” яриа хэлэлцээ хийснээ мэдэгдэж, нөхцөл байдлыг намжаахыг зорьж байна.

Трампын мэдэгдэл

Трамп даваа гарагт сошиал сүлжээндээ урт мэдэгдэл нийтэлж, Онтариогийн Виндзор хот болон Мичиганы Детройтыг холбох уг гүүр “бараг АНУ-ын оролцоогүй” баригдсан хэмээн ташаа мэдээлэл тараасан. Тэрбээр Канад гүүрийн хоёр үзүүрийг бүхэлд нь эзэмшдэг, АНУ ямар ч ашиг хүртэхгүй хэмээн бичсэнээс гадна Канад, Хятадын худалдаа нэмэгдвэл “Канадчуудыг мөсөн хоккей тоглохыг хориглож, Стэнлийн цомыг бүрмөсөн устгана” гэх мэт хачирхалтай мэдэгдэл хийсэн юм.Трамп мөн гүүрийн төслийг баталсан өмнөх Ерөнхийлөгч Барак Обамаг “зөрчилтэй шийдвэр” гаргасан хэмээн буруутгасан байна.

Карнигийн тайлбар

Харин Канадын Ерөнхий сайд Марк Карни мягмар гарагт сэтгүүлчдэд хандан, уг асуудлаар  Трамптай “эерэг” яриа өрнүүлсэн гэж мэдэгдэв. Тэрбээр франц хэлээр өгсөн ярилцлагадаа “нөхцөл байдал шийдэгдэнэ” гэдгийг онцолжээ. Карни “Гүүрийн барилгын зардлыг Канадын тал бүрэн хариуцсан. Харин өмчлөл нь Мичиган муж болон Канадын Засгийн газар хооронд хамтарсан хэлбэртэй. Барилгын ажилд Канадын ган, ажилчид оролцсон ч АНУ-ын ган, ажилчид мөн адил хувь нэмрээ оруулсан. Энэ бол хоёр улсын хамтын ажиллагааны тод жишээ” хэмээн тайлбарласан байна.

Бүгд Найрамдах намын гишүүн асан Жефф Уотсон Трампад хандан “Таны анхны бүрэн эрхийн хугацаанд барилгын ажил ид өрнөж байсан. Тухайн үед та гүүрийг яаравчлан барихыг уриалж байсныг санах хэрэгтэй” хэмээн сануулжээ. Мөн сүүлийн үед Трамп Канадын эсрэг тарифыг эрс нэмэгдүүлж, ган, хөнгөн цагаан, автомашинд татвар ногдуулсан. Үүний хариуд Канадын хамгийн олон хүн амтай Онтарио муж АНУ-ын архи, согтууруулах ундааг төрийн өмчит дэлгүүрүүдийнхээ лангуунаас хассан билээ. 2026 оны эхээр ашиглалтад орохоор төлөвлөсөн “Горди Хоу” олон улсын гүүр нь Канад, АНУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны бэлгэдэл төдийгүй, Хойд Америкийн худалдааны чухал зангилаа юм. Трампын мэдэгдэл богино хугацаанд улс төрийн маргаан дэгдээсэн ч хоёр талын албан ёсны байр суурь хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд чиглэж буйг илтгэж байна. Эцэст нь, гүүр бол хоёр орныг салгах бус, холбох зорилготой бүтээн байгуулалт гэдгийг энэ маргаан дахин санууллаа.

Эх сурвалж: The Guardian



 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28