Хийн ослын үед хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх сургалт эхэллээ
Б. Марал
2026-03-04
/
Нийгэм

Хийн ослын үед хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх сургалт эхэллээ

 

Онцгой байдлынн ерөнхий газраас КОIKA Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Ашигт малтмалын газар, БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпорац (KGS)-тай хамтран “Хийн ослын хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг энэ сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг,  Ашигт малтмалын газрын газрын тоос, бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат, БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпорацийн сургалтын төвийн захирал  И Жэ Юун, КОIKA Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч дарга Со Хёнжэ нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын алба хаагч бүрийн мэргэжлийн ур чадвар бол үндэсний аюулгүй байдлын баталгаа. Осолд зөв шийдвэр гаргах чадвар, сахилга бат, хариуцлага нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үндсэн хүчин зүйл" хэмээн онцолж,  БНСУ нь хийн аюулгүй байдлын салбарт дэвшилтэт туршлага, системчилсэн хяналт, шуурхай удирдлагын тогтолцоо-г амжилттай хэрэгжүүлж байгааг тэмдэглэж, хамтын ажиллагаа, туршлага солилцооны ач холбогдлыг онцлон дурдсан юм.

Хийн осол нь дэлбэрэлт, гал түймэр, хордлого зэрэг богино хугацаанд их хэмжээний хохирол учруулах өндөр эрсдэлтэй тул ослын үеийн удирдлага, нөхцөл байдлын үнэлгээ, анхны хариу арга хэмжээ нь хохирлыг бууруулах хамгийн чухал хүчин зүйл болдог. Тиймээс  энэхүү сургалт нь хийн ослын үед шуурхай, оновчтой, системтэй хариу арга хэмжээ авах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, команд-штабын зохион байгуулалт, шийдвэр гаргалтыг сайжруулахад чиглэж байна.

Сургалтыг  онол–практик хосолсон хэлбэрээр зохион байгуулах бөгөөд

• Хийн аюулгүй байдлын тогтолцоо

• Хийн ангилал, шаталтын онцлог

• Хийн ослын шалтгаан, механизм (алдагдал–хуримтлал–асалт–дэлбэрэлт)

• Ослын үеийн удирдлага, зохион байгуулалт

• Гамшгаас хамгаалах менежментийн 4 шатлалт арга хэмжээ (урьдчилан сэргийлэлт–бэлэн байдал–хариу арга хэмжээ–сэргээн босголт) гэсэн сэдвийн хүрээнд бодит нөхцөлд хэрэгжихүйц дадлага, арга зүйг алба хаагчдад олгоно гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28