“Смарт Эко транс” ХХК-д зөвшөөрөл олгосон тушаалыг хүчингүй болгоно
Б. Марал
2026-03-04
/
Улс төр

“Смарт Эко транс” ХХК-д зөвшөөрөл олгосон тушаалыг хүчингүй болгоно

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.03.04/ болж байна. Хуралдаанаар “Смарт Эко транс” ХХК-д газар ашиглуулах зөвшөөрөл олгох тухай” 2025 оны А/618 дугаар тушаалыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэх гэнэ. Өмнө нь /2026.02.11/ Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын дархан хилийн зурвас газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлж байсан юм.

Тэрээр, "Гашуунсухайт дахь боомт бол Монголын нүүрс гарч байгаа гол боомт. Энэ дотор “Смарт эко транс” компани нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа.  “Смарт эко транс” компани нь төрийн мэдлийн 19.2 км авто замыг өөртөө авч, өөрсдөө дур мэдэн тариф тогтоож, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээврийг явуулж байгаа. Цагаан хад нүүрс ачих талбайгаас. Давуу эрхтэй энэ компани хэрхэн байгуулагдав гэдэг асуудлыг судалж үзэхэд Засгийн газраас 2022 онд 95 дугаар тогтоол гаргасан байна.

Энэ тогтоолдоо терминаль байгуулах, терминалын тухайлсан гарц нээх асуудлаар БНХАУ-ын эрх бүхий байгууллагатай харилцан тохиролцох арга хэмжээ авахыг даалгасан.

Терминаль байгуулах төслийг төр, хувийн хэвшлийн түншлэл концесоор хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг даалгасан. Хоёр улсын хилийн боомттой холбоотой ачаа тээврийн асуудал яригдаж байгаа учраас.  Гэтэл БНХАУ -ын эрх бүхий байгууллагатай харилцан тохиролцох арга хэмжээ авагдаагүй. 

2022 оны 349 дугаар тогтоолоор  “Смарт эко транс” компанийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах, үйл ажиллагааг эхлүүлэх, гэрээ байгуулж холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгасан тогтоол гаргасан" талаар мэдээлж байв.

Өнөөдрийн ээлжит хуралдаанаар:

  1. “Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/
  2. “Журам, жишиг баримт бичиг шинэчлэн батлах, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  3. Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай Засгийн газрын 2023 оны тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
  4. Хуулийн төсөл татан авах тухай /Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль/
  5. Төрийн нууцын тухай хуулийн төсөл /Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга/, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл
  6. “Стратеги төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө/
  7. Төмөр замын бүтээн байгуулалтын хаалттай бүсийн солбицлыг батлах, түр журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  8. Бусад асуудал
  9.  Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар
  10. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар
  11. Тушаал хүчингүй болгох талаар /“Смарт Эко транс” ХХК-д газар ашиглуулах зөвшөөрөл олгох тухай” 2025 оны А/618 дугаар тушаал/
  12. Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар – “Сенчири-5” олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай гаргасан талаар хэлэлцэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28