Өнөөдөр сарны бүтэн хиртэлт болно
Б. Марал
2026-03-03
/
Нийгэм

Өнөөдөр сарны бүтэн хиртэлт болно

 

Дагуул Сар маань бүхэлдээ Дэлхийн сүүдэрт орно гэсэн үг. Дэлхийн диаметр Сарны диаметрээс ойролцоогоор 4 дахин том учраас сүүдэр нь Сарыг бүхэлд нь халхалж болдог.

Энэ үеэр Сар улаан харагдах бөгөөд уг үзэгдлийн оргил хиртэлт 58 минут 19 секунд үргэлжилнэ. Улаанбаатарын цагаар 19:04 эхэлж 20:02 дуусна. Нийт хиртэлт үргэлжлэх хугацаа 16:44 цагаас 22:23 цагийн хооронд болно. 

Нар, Сар, Дэлхий гурав нэг шугаманд байрлах учраас Нарны гэрэл Дэлхийн хаяагаар зөрөхдөө агаар мандалд сарниад зарим хэсэг нь Сарны гадаргуу дээр тусдаг учраас сар улаан өнгөтэй болдог.Энэ үед Нарны гэрлийн их энергитэй буюу бага долгионы урттай нь хэсэг нь /цэнхэр өнгө/ Дэлхийн агаар мандалд сарниж алга болоод улаан хэсэг нь Саранд хүрдэг. Тэнгэр цэнхэр өнгөтэй байдгийн шалтгаан нь, Нар жаргах үед улаан болдог шалтгаан нь бас үүнтэй холбоотой.Нарны хиртэлтээс ялгаатай нь Сарны хиртэлтийг Дэлхийн хаанаас ч харж болдог. Сар хэрэв үзэгдэх орчинд байвал хэн ч харж болно. 

Монгол орны хувьд Нар дөнгөж жаргах үеэр эсрэг зүгээс Сар мандах бөгөөд тэр үеэр тэнгэрийн хаяа хавиар хиртэж үзэгдэнэ. Тиймээс энэ ховор үзэгдлийн гэрч болохыг хүсвэл Нар жаргах үеэр тэнгэрийн хаяан зүүн хойд зүгт хараагаа чилээгээрэй.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28