Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө
Б. Марал
2026-03-03
/
Улс төр

Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө

 

Улаанбаатар хотын суурьшлын бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүд болон Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчимд үйл ажиллагаа эрхэлдэг түүхий эд авах цэг, мах боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж буй. Тодруулбал, стандартын шаардлага хангасан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх дэд бүтэц, хууль эрх зүйн орчин нөхцөлөөр хангасан Эмээлт эко аж үйлдвэрийн паркт нэгтгэн байршуулах хүрээнд дээрх аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулах ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Уулзалтад НЗДТГ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл болон арьс шир боловсруулах үйлдвэрийн удирдлагууд оролцов.

Аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс нүүхэд шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгон, дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн энэ үеэр дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах төсөв, санхүүжилт хангалтгүй байгаагаас хэрэгжилт удаашрах нөхцөл үүссэн гэдгийг "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мягмар онцолсон юм. Дээрх санхүүжилтийг шийдвэрлэх боломжийг судлахаа холбогдох албаныхан илэрхийллээ.

Ташрамд, Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах 28 үйлдвэр шилжин суурьшина. Өнөөдрийн байдлаар найман аж ахуйн нэгж “Паркийн нэгжийн гэрээ” болон “Паркт газар ашиглах гэрээ” байгуулжээ. Мөн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж буй есөн үйлдвэр бэлтгэлээ хангасан байна. Арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг барьж, нүүлгэн шилжүүлснээр Туул голын сав газрын бохирдсон хөрсийг нөхөн сэргээнэ. Мөн жилд 8.5 тонн арьс, шир боловсруулахаас 4.4 тонныг гүн боловсруулах хүчин чадалтайгаас гадна шинээр 5600 тогтвортой ажлын байр бий болгоно. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28