“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэнэ
Б. Марал
2026-03-03
/
Улс төр

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэнэ

 

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийг 2023-2027 он хүртэл хэрэгжүүлж байна.

Тодруулбал, төслийн хүрээнд 1077 орон сууцыг дулаалж, дулааны эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэх юм.

Энэхүү төслийг Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 18 сая еврогийн буцалтгүй тусламж болон нийслэлийн 14.5 сая еврогийн хөрөнгө  хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа юм.

2025-2026 онд 115 блок угсармал орон сууцыг дулаалах бөгөөд эхний ээлжийн 45 барилгыг дулаалах ажил үргэлжилж байна.

Энэхүү дулаалга нь эрдэс хөвөн, метал фасад, хөнгөн цагаан рамтайгаар хэрэгжиж байгаагаараа онцлогтой.

Фасадаас гадна дээврийн дулаалга хийж, дээврийг мембранаар солих, узелийг солих ажлыг мөн хийх юм.

Энэ талаар Дулаан техникийн засвар, шинэчлэлийн гүйцэтгэл хариуцсан менежер Свен Вернер “Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хуучин орон сууцуудыг дулаалахаар төлөвлөж байна. Дулаалгын зорилго нь эрчим хүч хэмнэх, хүлэмжийн хийг бууруулахад чиглэнэ. Бид сонгогдсон дүүргүүдийн эхний барилгуудыг дулаалаад явж байна. Дулаалга шинэчлэлийн ажил хийснээр агаарын бохирдлыг бууруулах, дулааны эрчим хүчийг хэмнэх, барилгын үнэ цэн нэмэгдэх, барилга байгууламжийн насжилтыг багадаа 30 хүртэл жилийн хугацаагаар уртасгах үр дүнтэй” гэв.

Мөн нийслэл хотод 2018-2025 онд улс, нийслэл, орон нутгийн хөгжийн сангийн хөрөнгөөр нийтдээ 370 блок барилгыг дулаалаад байна.

Төсөлд хамрагдахыг хүссэн иргэд дараах шаардлагыг хангасан байна

  1. Улаанбаатар хотод байрлалтай угсармал орон сууцны барилга байх
  2. Газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийлгэж, шаардлага хангаж тэнцсэн байх
  3. Тухайн байрны оршин суугчид нийт хөрөнгө оруулалтын зардлын 25 хувийг 10 жилийн хугацаанд төлөх нөхцөлийг 100 хувь дэмжиж, зөвшөөрсөн байх,
  4. Төсөлд хамрагдах хүсэлтэй орон сууцны оршин суугчид СӨХ-өөрөө дамжуулан төслөөс гаргасан “Зөвшөөрлийн хуудас”-ыг орон сууцны эзэмшигч бүрээр гарын үсэг зуруулж, төслийн оффист хүргэж өгнө.

Иргэд төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг dulaanbair.mn сайтаас авч, бүртгүүлэх боломжтой юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28