Хятадын Цагаан сарын аяллын их нүүдэл эхэлж, 9.5 тэрбум удаагийн зорчих хөдөлгөөн бүртгэгдэх төлөвтэй байна
Б. Марал
2026-02-10
/
Дэлхий

Хятадын Цагаан сарын аяллын их нүүдэл эхэлж, 9.5 тэрбум удаагийн зорчих хөдөлгөөн бүртгэгдэх төлөвтэй байна

 

2026 оны Хятадын Цагаан сарын баярыг угтсан аяллын их нүүдэл энэ жил түүхэн дээд хэмжээнд хүрч, нийт 9.5 тэрбум удаагийн бүс нутаг дамнасан зорчих хөдөлгөөн бүртгэгдэхээр байна. Албан ёсны энэ тоо нь зөвхөн дэлхийн хамгийн том жил тутмын хүн амын шилжилт хөдөлгөөн болохыг дахин нотлоод зогсохгүй, Хятадын эдийн засгийн идэвх, хэрэглэгчдийн итгэл сэргэж буйг илтгэх чухал дохио хэмээн шинжээчид дүгнэж байна.  Энэ тухай Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо мэдээлсэн байна.

  • 540 сая зорчилт галт тэргээр

  • 95 сая нь агаарын тээврээр

  • Үлдсэн нь авто замаар хийгдэх юм

Энэ жилийн тэмдэглэлт өдөр 2-р сарын 2-ноос 3-р сарын 13 хүртэл, нийт 40 хоног үргэлжилнэ. Энэ хугацаа нь албан ёсны 9 хоногийн Цагаан сарын амралтаас урт бөгөөд улс даяар ажил хөдөлмөр эрхэлж буй иргэд төрөлх нутагтаа буцаж, гэр бүлтэйгээ золгодог онцгой үе юм.

Тээврийн салбарын бэлэн байдал

Аяллын их нүүдлийн гол тулгуур болсон иргэний нисэх болон төмөр замын салбарын эрэлт огцом өсөхийг тооцоолж, урьдчилсан зохион байгуулалтаа эрчимжүүлжээ.

  • China Southern Airlines 40 хоногийн хугацаанд 126,000 гаруй зорчигч тээврийн нислэг үйлдэхээр төлөвлөж, 260 гаруй чиглэлд 13,000 нэмэлт нислэг оруулахаар болсон байна.

  • China Eastern Airlines чүньюний үеэр 822 онгоц, түүний дотор дотоодын C919 загварын 14 онгоц ашиглан 125,000 орчим нислэг гүйцэтгэхээр болжээ. Иргэний нисэхийн салбарт өдөрт дунджаар 19,400 нислэг хийгдэх төлөвтэй байгаа нь өмнөх оноос 5 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин төмөр замын салбарт оргил ачааллын өдрүүдэд 14,000 гаруй зорчигчийн галт тэрэг зэрэг хөдөлгөөнд орж, суудлын багтаамж жилийн өмнөхөөс 5.3 хувиар нэмэгдсэн байна.

Урт амралт, уян хатан ажлын зохицуулалт нь дотоодын аялал жуулчлалыг шинэ түвшинд хүргэх хандлагатай байгааг зах зээлийн өгөгдлүүд харуулж байна.

Хятадын аяллын томоохон платформ Fliggy-ийн мэдээлснээр: 

  • Цагаан сарын амралтын үеийн зочид буудлын захиалга 71 хувиар өссөн

  • Амралтын дунд үеийн онгоцны тийзийн захиалга 55 хувиар нэмэгдсэн

  • Машин түрээс 97%,

  • Хөтөчтэй аяллын үйлчилгээ 111%-иар тус тус өсжээ. 

2026 оны Цагаан сарын аяллын их нүүдэл бол зүгээр нэг баярын хөдөлгөөн бус, Хятадын эдийн засгийн амьд сэргэлт, үйлчилгээний салбарын өсөлт, хэрэглэгчдийн итгэлийн бодит тусгал юм. 9.5 тэрбум зорчилт нь дэлхийн түүхэнд байгаагүй хэмжээний үзэгдэл хэвээр үлдэхийн зэрэгцээ, Хятадын эдийн засаг шинэ ондоо идэвхтэй, тогтвортой эхлэл хийж буйг илтгэж байна.

Эх сурвалж: Global Times
​​​​​

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28