Б. Марал
2026-03-03
/
эдийн засаг

"Банкны салбарын тойм 2025" судалгааг танилцууллаа

 

"Банкны салбарын тойм 2025" судалгаа болон макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. 

Banking and Finance Academy-тай хамтран гаргадаг судалгааны 2025 оны жилийн эцсийн үзүүлэлтүүд, макро эдийн засгийн нөхцөл байдал, цаг үеийн сэдвүүдээр: 
- Монголын банкны холбооны Ерөнхийлөгч О.Хүрэлбаатар 
- Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар
- Банк санхүүгийн академийн Ахлах эдийн засагч Ч.Сосорбарам нар мэдээлэл өглөө. 

2025 онд эдийн засаг 6.8 хувиар өсжээ. Үүнд хөдөө аж ахуйн өсөлт голлох нөлөө үзүүлсэн байна. Энэ салбар есөн улирлын дараа сэргэжээ. Гэхдээ малын тоо өсөөгүй, зудын өмнөх буюу 2023 оны үзүүлэлтдээ эргэж хүрчээ. Мөн 2023 оноос энэ салбарыг дэмжих зээл олгож эхэлсний үр дүн гарч байна. 

2025 онд нэг тонн нүүрсийг 110 ам.доллараар худалдана гэж Сангийн яам тооцоолсон ч үнэ 30 хувиар буурсан. Энэ нь нүүрс тээврийн салбарынханд ч цохилт болов. Азаар зэсийн үнэ 20 хувиар өсөж, нүүрсний орон зайг нөхжээ. Мөн импорт буурч,  гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд 6.7 хувийн ашигтай гарсан байна.  

Санхүүгийн зохицуулах хорооноос автомашины импортыг бууруулахын тулд урьдчилгаа огт төлөлгүйгээр, зээлээр машин авдгийг хязгаарласан. Мөн Төвбанк хэрэглээний зээлийг хумих бодлого явуулсан. Эдгээрийн нөлөөгөөр машины импорт буурчээ. Автомашины импорт нийт импортод багагүй жин дарж байв.  

2025 онд төсвийн алдагдал 1.2 их наяд төгрөгт хүрчээ. Засгийн газар хэд хэдэн төлбөрөө хойшлуулсан ч алдагдал их наядаар хэмжигдэв. Сүүлийн жилүүдэд төсвийн сахилга бат сайжирч байгаа ч төсвийн зарлага өндөр хэвээр байна.  

  • 2023 онд 32 хувиар 
  • 2024онд 38 хувиар 
  • 2025 онд 35 хувиар төсвийн зардал тус тус өссөн.

Энэ нь дэлхийд байхгүй өндөр үзүүлэлт бөгөөд Хойд Солонгос, Монголд л төсөв ийм хурдаар тэлснийг Л.Амар захирал онцлов.  Тэрээр “МАН парламентын сонгуулийн өмнө мөрийн хөтөлбөртөө төсвийн зардлыг ДНБ-ий 25 хувьд хүргэх амлалт өгсөн. Амлалтаа биелүүлэхэд хоёр жил үлдлээ. Бид энэ амлалтыг марталгүй, үр дүн нэхэх учиртай. Ингэснээр зэх зээлд хувийн хэвшилд орон зай үүснэ” гэв.  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28