Явган замын хучилтын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ
Б. Марал
2026-03-03
/
Улс төр

Явган замын хучилтын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ

 

НИТХ-ын ээлжит бус Х хуралдаанаар Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Тодруулбал, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-аас 2025 ОНЫ 01/762 дугаартай албан бичгээр “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах ерөнхий шаардлага” Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасны дагуу өнөөдөр хэлэлцлээ.

Одоогоор 2019 оны Явган хүний зам, талбайн төлөвлөлт, тавигдах шаардлага, 2022 онд баталсан Явган замын хучилтын стандарт мөрдөгдөж байгаа бөгөөд суурийн хучилтыг элсээр хийнэ, хавтан хоорондын зайг цементээр хийнэ гэж тусгасан байна.

Тэгвэл өнөөдрийн өөрчлөлт нь материалын үйлдвэрлэлтийн цаг үеэ дагаад материалтай холбоотой гэдгийг холбогдох албаныхан онцоллоо.

Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа байгалийн чулуун хавтан хучилт нь манай улсад ашиглалтын технологи байхгүйгээс энгийн хавтангийн технологи баримталж ажиллахаас өөр сонголтгүй байгаа бөгөөд энэхүү технологи нь хавтан хоорондох зайг элсэн чигжээс хийдэг технологи юм.

Иймд “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах ерөнхий шаардлага” хотын стандартад бат бөх, эдэлгээ удаан тул байгалийн чулуун хавтан, түүнийг дагалдах засвар үйлчилгээ зэргийг тусгах шаардлага үүссэн тул дараах нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцлээ. Ингэснээр явган замын засварын зардлыг бууруулж, ашиглалтын насыг уртасгана гэдгийг албаныхан онцоллоо.

 Харин НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс стандартыг цаг үетэйгээ уялдуулан шинэчлэх нь зөв. Харин явган замын ажлын явцыг хурдан шуурхай хийдэг байх, гүйцэтгэлээ бүрэн хариуцах, харааны бэрхшээлтэй иргэдийн явах нөхцөлийг бүрэн хангах, гүйцэтгэлийг бүрэн хянах, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах зэрэгт анхаарч ажиллах талаар санал хэллээ.

Дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулав:

  • Зургаадугаар бүлэг. Замын хучилтын бүлэгт “Явган хүний замын гадаргууг бетон, асфальтбетон, хавтант, чулуун болон резин материалаар хийж болно” гэснийг “Явган хүний замын гадаргууг бетон, асфальтбетон, хавтант, байгалийн чулуун хавтан, чулуун хучлага, болон резин материалаар хийж болно” гэж өөрчлөлт оруулах,
  • Зургаадугаар бүлэг. 6.6.-д Байгалийн чулуун хавтан хэсэгт: “Байгалийн чулуун хавтангууд нь бат бөх чанартай удаан эдэлгээтэй бөгөөд ашиглалтын засвар үйлчилгээ бага байдаг. Байгалийн чулуун нь сүвэрхэг чанар багатай гадаргуу нь засвар үйлчилгээ хийхэд хялбар болгодог” гэж
    Арвандөрөв дүгээр бүлэг.14.1.9-д Хавтанг уян чигжээсээр дүүргэх технологи
  • “Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар өрөлтийг хийсний дараа шаардлага хангасан эпоксид, полиуретан зэрэг ус шингээлт багатай, химийн болон механик урвалд тэсвэртэй, уян хатан шинж чанартай чигжээсийг хавтан хоорондын зайд чигжин хийнэ. Тус чигжээс нь ус, чийгнээс суурийг хамгаалах чухал үүрэг гүйцэтгэдэг тул дараах байдлаар гүйцэтгэвэл зохино. Үүнд: Хавтан өрсний дараа сайтар нягтруулна. (Тоос шороо, элдэв сул эд хэсэггүй, тос тосоолын материалгүй нэгэн жигд цэвэрхэн бөгөөд хуурай байх шаардлагатай)
  •  Нягтруулсны дараа хавтан хоорондын нийлэх хэсэгт хамгаалалтын тууз нааж, тоос шороо, элдэв сул эд хэсэггүй, тос тосоолын материалгүй нэгэн жигд цэвэрхэн бөгөөд хуурай байх эпоксид, полиуретан материалаар зайг дүүргэнэ” гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулахыг хуралдаанаар дэмжлээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28