Урьдчилан анхааруулаагүй Ираны цохилтын улмаас Кувейтэд 6 Америк цэрэг амь үрэгджээ
Б. Марал
2026-03-03
/
Дэлхий

Урьдчилан анхааруулаагүй Ираны цохилтын улмаас Кувейтэд 6 Америк цэрэг амь үрэгджээ

 

АНУ болон Ираны хооронд өрнөж буй зэвсэгт мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн анхны америк цэргүүд ням гарагийн өглөө Кувейтийн иргэний боомтод байрлаж байсан түр ажиллагааны төв рүү Ираны шууд цохилт өгсний улмаас амиа алдсан талаар CNN агентлаг эх сурвалжид тулгуурлан мэдээлжээ.

Кувейтийн Шуаиба боомтод болсон уг халдлагын улмаас амиа алдсан цэргүүдийн тоо зургаа болж нэмэгдсэн тухай АНУ-ын Төв командлал (CENTCOM) даваа гарагийн үдээс хойш мэдэгдсэн байна. Анх гурван цэрэг амь үрэгдсэн гэж мэдээлж байсан ч барилгын үлдэгдлээс сураггүй байсан хоёр цэргийн шарилыг олсноор тоо өсжээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет халдлагад өртсөн байгууламж нь “хамгаалалттай тактикийн ажиллагааны төв” байсан бөгөөд агаарын довтолгооноос хамгаалах системийг нэвтэлсэн “нэг” сум туссан гэж мэдэгдсэн. Өмнө нь CNN уг халдлагыг дроноор үйлдсэн байж болзошгүй гэж мэдээлж байсан юм.

Эх сурвалжийн мэдээлснээр халдлага орон нутгийн цагаар өглөөний 09:00 цагийн орчимд гэнэтийн байдлаар болсон бөгөөд ямар нэгэн урьдчилсан анхааруулга, дохиолол дуугараагүй байна. Цохилт гурван чиргүүл нийлүүлж байгуулсан, дотороо оффисын өрөө бүхий түр төвийн яг гол хэсэгт оногджээ. Дэлбэрэлтийн дараа барилгын хана гадагш дэлбэрч, дотор тал нь харлан шатсан байдалтай байсан бөгөөд хэдэн цагийн дараа ч гал бүрэн унтраагүй байжээ.

Ням гарагийн өглөө авсан хиймэл дагуулын зургаар боомтын нэгэн барилга шатаж, тэнгэр өөд өтгөн хар утаа суунаглаж буй нь харагдсан байна.

АНУ-ын Төв командлалын мэдэгдэлд уг байгууламж нь “Ираны анхны довтолгооны үеэр” өртсөн гэж дурдсан ч амь үрэгдсэн цэргүүдийн нэрийг ар гэрийнхэнд нь мэдэгдэж дуусах хүртэл олон нийтэд зарлаагүй байна.

Амиа алдсан цэргүүд Кентакки мужийн Форт Нокс баазад байрладаг 1-р Театрын хангалтын командлалын бүрэлдэхүүнд харьяалагдаж байсан бөгөөд өөр анги нэгтгэлүүдээс есөн сарын хугацаатай ээлжийн дэмжлэгээр томилогдон ажиллаж байжээ.

Эдгээр зургаан цэрэг нь Бямба гарагийн өглөө (Зүүн эргийн цагаар) эхэлсэн “Operation Epic Fury” нэртэй Ираны эсрэг цэргийн ажиллагааны хүрээнд амь үрэгдсэн анхны хохирогчид болж байна. Батлан хамгаалахын сайд Пит Хегсет болон Ерөнхийлөгч Дональд Трамп нар цаашид хохирол нэмэгдэх магадлалтайг анхааруулжээ. Төв командлалын төлөөлөгчийн мэдээлснээр одоогоор нийт 18 цэрэг хүнд шархадсан байна.

АНУ-ын Зэвсэгт хүчний Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга генерал Дэн Кэйн даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө амь үрэгдсэн цэргүүдийг “манай улсын хамгийн шилдэг хөвгүүд” хэмээн тодорхойлсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28