Нэгдүгээр тойрог зам төслийн тендерийг ирэх сарын 2-нд нээнэ

Нэгдүгээр тойрог зам төслийн тендерийг ирэх сарын 2-нд нээнэ

 

“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлаад байна. Тус тендерийг “түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан” буюу "EPC+F" хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд тендерийг 2026 оны гуравдугаар сарын 2-ны өдөр нээнэ.

Тендерт шалгарсан гүйцэтгэгч нь төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг хийхээс гадна төслийн санхүүжилтийг бүрэн хариуцан хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

Нэгдүгээр тойрог замын төсөл нь УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.5-д тусгагдсан бөгөөд нийслэл Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий тойрог замын сүлжээг бий болгох зорилго бүхий стратегийн ач холбогдолтой төсөл юм.

Төслийн трассын нийт урт 24.7 км бөгөөд үүнээс 13.6 км нь далан, 2.08 км нь туннелийн хэсэг байхаар төлөвлөгдсөн. Мөн 13 байршилд олон түвшний дайран өнгөрөх уулзвар, гурван явган хүний гүүр, дөрвөн нүхэн гарц барихаар тусгасан. Авто замыг гол гудамж зам болон туслах гудамж зам гэсэн хоёр ангиллаар төлөвлөсөн. Нэгдүгээр зэрэглэлийн гол гудамж зам нь хоёр урсгалтай, нийт зургаан эгнээтэй, тооцоот хурд 100 км/цаг байх бөгөөд гэрлэн дохиогүй, хотын дунд болон холын зайн зорчилтыг саадгүй нэвтрүүлэх үндсэн үүрэгтэй. Харин туслах гудамж зам нь хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, тооцоот хурд 60 км/цаг байх бөгөөд нийтийн тээврийн хэрэгсэл зорчихоор зохион байгуулагдсан. Ингэснээр богино зайн, бага хурдтай хөдөлгөөнийг тусгаарлаж, гол гудамж замын урсгалд үзүүлэх нөлөөллийг бууруулах юм. 

Трассын баруун хэсэгт Нэгдүгээр тойрог зам нь Хоёрдугаар тойрог замтай огтлолцож, урдаас хойд чиглэлд Баянхошууны гудамжтай холбогдоно. Уулын өндөрлөг хэсгийг туннелээр нэвтрүүлэх шийдэл нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахын зэрэгцээ хөдөлгөөний аюулгүй байдал, зорчих тав тухыг хангах ач холбогдолтой. Туннелийн нийт урт 2080 метр бөгөөд хоёр тусдаа хонгилтой, зургаан эгнээ замтай байна.

Туннелээр гарсны дараа замын трасс нь Хайлааст, 7 буудлын бүсийг дайран өнгөрч, 7 буудалтай огтлолцох хэсэгт олон түвшний уулзвар байгуулахаар төлөвлөжээ. Улмаар зүүн тийш чиглэн эмнэлэг, сургуулийн зориулалттай газруудын ойролцоогоор одоогийн замын чиглэл дагуу үргэлжилж, Сэлбэ голыг тойрон, Сэлбэ дэд төвийг дайран гарна. Гол гудамж зам нь Дарь эхийн замыг дайран өнгөрөх бөгөөд хоёр талд нь гарц гарган холбохоор төлөвлөсөн. Мөн трассыг сургуулийн бүсийг тойруулан, уулын бэл дагуу байрлуулснаар хот төлөвлөлт, аюулгүй байдлын уялдааг хангах шийдэл болжээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр шууд болон шууд бусаар нийт 14,160 ажлын байр бий болох бөгөөд үүнээс 3540 нь байнгын ажлын байр байх тооцоо гарсан байна. Түүнчлэн 3000 яндан буурна гэж урьдчилсан тооцоолол хийгдсэн нь төслийн нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөг илтгэж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

С.Бямбацогт ХҮН намын зөвлөлд мэдээлэл өгч байна

2026-04-03

Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа

2026-04-03

Увс аймгийн гол, нууруудын мөс нимгэрч, цөмрөх эрсдэлтэй байгааг анхаарууллаа

2026-04-03

ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсооно

2026-04-03

Хөх халим тив дамнан нүүдэллэдэг...

2026-04-03

Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ

2026-04-03

Улсын гадаад валютын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрчээ

2026-04-03

АНУ Ираны хамгийн өндөр гүүр лүү халджээ

2026-04-03

ТББХ: “УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх” хуулийг дэмжлээ

2026-04-03

Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана

2026-04-03

Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно

2026-04-03

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

2026-04-03

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хавсран суух Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа

2026-04-03

Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг

2026-04-03

Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ

2026-04-03

АТГ: 169.0 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

2026-04-03

Автомашин хөдөлж эхлэхээс өмнө суудлын бүсээ зүүж хэвшээрэй

2026-04-03

Нийслэлийн 5 дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

2026-04-03

“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө

2026-04-02

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

2026-04-02