Зарим голын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байна
Б. Марал
2026-03-03
/
Нийгэм

Зарим голын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байна

 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр хоёрдугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуурын мөсний зузаан өөрчлөлт багатай байсан бол жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэвээр байна.

Тухайлбал, Эг гол Хатгал тосгон орчимд харз гүйх үзэгдэл ажиглагдсаны улмаас мөсний зузаан 4 см нимгэрсэн байна. Хөвсгөл нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5 см нэмэгдэж, 105-110 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5-15 см ахиу, харин олон жилийн дунджаас 5-10 см нимгэн байна.

Буйр болон Хөх нуурын мөсний зузаан өмнөх арав хоногт төдийлөн өөрчлөгдөөгүй ба 100-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 10-20 см ахиу харин олон жилийн дунджаас 15-25 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

Хяргас, Увс нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5 см орчим нэмэгдэж, 60-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 20 см ахиу, олон жилийн дунджаас 10 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

Зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа тул нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд мөсөн дээгүүр явах болон авто тээврээр зорчихгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28