Түгжрэлийг бууруулах
Б. Марал
2026-03-03
/
Улс төр

Түгжрэлийг бууруулах "Улаанбаатар трам" төслийн санхүүжилтийг тодотголоор батлав

 

НИТХ-ын Ээлжит бус X хуралдааны II хэлэлцүүлгээр нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг хэлэлцэн баталлаа.

Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т заасан “урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох” нөхцөл үүссэнтэй холбогдуулан уг тодотголыг боловсруулжээ. Төсвийн тодотголоор нийслэлийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалт болон нийгмийн үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад чиглэсэн зохицуулалтуудыг тусгасан байна. Мөн инженерийн дэд бүтэц, нийтийн тээвэр, орчны бохирдлыг бууруулах чиглэлд хэрэгжих төслийн санхүүжилтийг бодит нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэн баталсан аж. 2025 оны жилийн эцсийн байдлаар санхүүжилтийг нь бүрэн шийдээгүй зарим томоохон төслийг нийслэлийн 2026 оны төсвийн тодотголд тусган үргэлжлүүлэхээр боллоо. Эдгээр нь хотын дэд бүтэц, зам тээвэр, хот төлөвлөлт, инженерийн хангамж, төвлөрлийг сааруулах бодлоготой шууд холбоотой ажил юм байна.

Хурлын үеэр НИТХ дахь МАН-ын бүлгээс “2026 оны төсвийн тодотголд урсгал зардал хооронд 8.8 тэрбум төгрөгийн төсвийн зохицуулалттай тусгасан нь нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийг иргэдийн хэрэгцээ шаардлагыг бодитоор үнэлж, оновчтэй эрэмбэлсэн зөв зохицуулалт болсон гэж” үзсэн бол АН-ын бүлэг ““Улаанбаатар трам” төсөл дээр гэнэтийн нөхцөл байдлаар 350 тэрбум төгрөг зарцуулахаар танилцуулж байгаа нь хардалт, эрсдэл дагуулж байна” гэдгийг онцоллоо.

“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбайгаас “Буянт-Ухаа” спорт цогцолбор чиглэлд хэрэгжих бол шинэ дэд төвийн цогцолбор барилга Хан-Уул дүүрэгт, дулаан хангамжийн шугамын ажил Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжинэ. Эдгээр төслийг үргэлжлүүлэх нь замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, хотын төвлөрлийг сааруулах, инженерийн дэд бүтцийг үе шаттай шинэчлэх бодлогын хүрээнд хэрэгжинэ гэдгээрээ онцлогтой аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28