Газа орчим амьдрах 2 сая иргэн өлсгөлөнгийн ноцтой хямралд өртөх эрсдэлд орлоо
Б. Марал
2026-03-03
/
Дэлхий

Газа орчим амьдрах 2 сая иргэн өлсгөлөнгийн ноцтой хямралд өртөх эрсдэлд орлоо

 

Израиль Иран руу цохилт өгсний дараа Газа руу орох бүх хилийн боомтыг тодорхойгүй хугацаагаар хааж, 2 сая орчим хүнийг дахин өлсгөлөнгийн ноцтой хямралд хүргэх аюул нүүрлээд байна. Хоёр жил гаруйн турш үргэлжилсэн дайны дараа, Израилийн цэрэг Газын нутаг дэвсгэрийн ойролцоогоор 60 хувийг хяналтдаа байлгаж байгаа бөгөөд тус бүс нутгийн хүнсний бараг бүх хэрэгцээг гаднаас нийлүүлдэг аж.

Хүмүүнлэгийн байгууллагуудын мэдээлснээр, бямба гарагт дайн эхлэх үед нөөцөлсөн хүнс хэдхэн хоногийн л хүрэлцээтэй үлдсэн байна.

WCK байгууллагын онцолж буйгаар “Хэрэв хилийн боомтууд хаалттай хэвээр байвал энэ долоо хоногт хүнсгүй болно” хэмээн тус байгууллагын үүсгэн байгуулагч, тэргүүн Хосе Андрес сошиал сүлжээнд бичжээ.“Бид өдөр бүр 1 сая халуун хоол бэлтгэж байна. Бидэнд өдөр бүр хүнсний нийлүүлэлт шаардлагатай.” 

Эмзэг бүлгийн иргэдийг хангадаг нийтийн талх нарийн боовны газруудад ойролцоогоор 10 хоногийн гурил үлдсэн бол хүмүүнлэгийн тусламжийн хүнсний багц хоёр долоо хоног орчим хүрэлцэх нөөцтэй аж. Өнгөрсөн хавар Израиль Газад бүрэн бүслэлт тогтоож, дараа нь хүнсний тээвэрлэлтийг маш хатуу хязгаарласан. Үүний улмаас өнгөрсөн зун өлсгөлөн нүүрлэсэн юм.

Мөн Израилийн хяналтад байсан бүсэд ажиллаж байсан “Газын Хүмүүнлэгийн Сан” хэмээх шинэ логистикийн байгууллагын хүнс түгээх цэгүүд рүү очихоор оролдсон хэдэн зуун хүн амь насаа алдсан байна.

Израиль Иран руу халдлаа гэх мэдээ тармагц өмнөх өлсгөлөнгийн аймшигт дурсамжинд автсан палестинчууд хүнс бөөнөөр нь худалдан авч эхэлсэн нь үнийн огцом өсөлтөд хүргэжээ.

25 кг гурилын үнэ өнгөрсөн долоо хоногт 30 шекель байсан бол одоо 80-100 шекель болж гурав дахин нэмэгдсэн байна. Элсэн чихэр, живх, ургамлын тос зэрэг бусад зайлшгүй хэрэгцээт барааны үнэ хоёр дахин өсжээ. “Газад өлсгөлөн дахин ирэхээс бид хамгийн их айж байна. Бүр буудлага, бөмбөгдөлтөөс ч илүү айж байна” гэж хойд Газаас гаралтай, долоон хүүхдийн эцэг, 50 настай Собхи Аль-Заанин хэлэв. Тэрээр үнийн өсөлтөөс өмнө илүү их хүнс нөөцлөхөөр зах руу явж байгаагаа хэлжээ. “Үнэ дахин нэмэгдэхээс өмнө хэрэгтэй зүйлээ авах гэж байна” гэв. Гэвч олон хүн дайнд гэр орон, ажил хөдөлмөрөө алдсан, хадгаламжаа бараад дууссан тул их хэмжээгээр нөөцлөх боломжгүй байна.

Таван хүүхдийн ээж, 49 настай Умм Мохаммед Хижази “Бусад шиг их хэмжээний хүнс авч хадгалах мөнгө надад алга” гэв. Тэдний гэр дайнд сүйдэж, таван удаа нүүлгэн шилжжээ.
“Аз болоход хүмүүнлэгийн байгууллагуудаас авсан багахан хүнс байна. Хэрэв хил хаалттай хэвээр байвал хэд хоног л хүрэлцэх байх” гэжээ.

Израиль Газад эзлэн түрэмгийлэгч талын хувьд энгийн иргэдийг хангалттай хүнсээр хангах хууль зүйн үүрэгтэй гэж Норвегийн Дүрвэгсдийн Зөвлөлийн тэргүүн Ян Эгеланд онцолсон байна. Түүний хэлснээр энэ үүрэг Ирантай хийж буй дайнаас үл хамааран хүчин төгөлдөр хэвээр.

НҮБ-ын дэмжлэгтэй шинжээчдийн арванхоёрдугаар сард гаргасан тайланд Газ дахь палестинчуудын бараг тавны дөрөв нь хүнсний хурц дутагдалд орсон гэж анхааруулсан байна. Хойд Газын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын нарийн бичгийн дарга Баха Аль-Амауигийн хэлснээр агуулахууд сүйдсэн, Израилийн хяналтын тогтолцоо тогтворгүй байгаа зэргээс шалтгаалан стратегийн нөөц бүрдүүлэх боломжгүй аж.

Эх сурвалж: The Guardian

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28