“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг нээлээ
Б. Марал
2026-03-02
/
Соёл урлаг, спорт

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг нээлээ

 

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд нээлээ. Уг үзэсгэлэнг энэ сарын 15-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

Үзэсгэлэнг Монгол Улсын Засгийн газрын 206 дугаар тогтоолыг үндэслэн БНМАУ-ын Ерөнхий сайд асан А.Амарын мэндэлсний 140 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд зохион байгуулж буй юм.

Тус үзэсгэлэнд Үндэсний музейн сан хөмрөгт хадгалж буй Ерөнхий сайд А.Амарын хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг дэлгэн үзүүлж байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газарт хадгалдаг 50 орчим баримт бичиг, түүхэн гэрэл зураг, дүрс бичлэгийг олон нийтэд толилуулжээ.

Үүнээс гадна Тагнуулын ерөнхий газрын тусгай архив, Булган аймгийн музейн сан хөмрөг, ШУА-ийн  Түүх, угсаатны зүйн хүрээлэнд хадгалж буй ном, бүтээлийн дээжээс мөн дэлгэж буйг Үндэсний музейн зүгээс онцлов.

А.Амар 1886 онд одоогийн Булган аймгийн Бугат суманд Агданбуугийн хөвүүн болон мэндэлжээ. Тэрбээр 1924-1926 онд Аж ахуйн яамны сайд, 1926-1928 онд Дотоод яамны сайд бөгөөд Ерөнхий сайдын жинхэнэ орлогч Сайд, Эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгч, 1928-1930, 1936-1939 онуудад БНМАУ-ын Ерөнхий сайд, 1930-1932 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан XX зууны Монголын төр нийгэм, шинжлэх ухааны зүтгэлтэн юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28